Чөлөөт хэвлэлийн №1 дайсан Н.Алтанхуягийн араас хэн тодрох вэ?

altanhuyag5687Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, ил тод байдал, чөлөөт хэвлэлд хамгийн дургүй улс бол коммунистууд гэж бид ойлгодог.

Гэтэл бидний итгэж найдаж байсан Ардчилсан нам засгийн эрхэнд гараад чөлөөт хэвлэл рүү хамгийн их дайрч байна. Яг л коммунистууд шиг. Уг нь энэ нэр томьёо, ийм хүмүүс түүхийн хогийн саванд хаягдсан байх учиртай.

Гэтэл эрх баригчид юм л бол хаана хорино хураана гэсэн түрэмгийллээр асуудалд хандаж байна. Бид ардчиллыг тайван замаар Азийн хөрсөнд суулгасан бахархалт ард түмэн атлаа эргээд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг боомилдог улс орон болох зам руу орж байна. Нэг намын бүлэг хуралдаад өөрсдөд нь таалагдаагүй чөлөөт хэвлэлийг шалгах шийдвэр гаргаж, энэ увайгүй үйлдэлд нь тагнуул, цагдаагийн байгууллага татагдан орлоо.

Засгийн газарт таалагдаагүй учраас Монголын хамгийн олон уншигчидтай Zaluu.com сайт хаагдаж, эрх баригчдаас цээрлэл хүртэж байв. Хөл дээрээ босч ядан байсан “Шонхор” телевизийг шууд л хааж орхисон. Сайтуудын сэтгэгдлийг хянахыг эрх баригчид дэндүү ихээр хүсэмжилж буй. Чөлөөт хэвлэлийг боомилох үйл ажиллагаа өнгөрсөн 20 жилийн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрынх шиг харгис байгаагүй.

Сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн, Ардчилсан Ерөнхийлөгч гэгддэг Ц.Элбэгдорж энэ талаар огт дуугарахгүй байгаа нь хачирхмаар. Оны эцэст чөлөөт хэвлэлийн дайснаар эдгээр хүмүүс тодорвол гайхах хэрэггүй шүү.

http://tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=9761:-1-&catid=91:ulstur&Itemid=751


URL:

Сэтгэгдэл бичих