2-17 насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алдлаа

gal-tuimer-middleЦагдаагийн байгууллагад галын аюулаас болж эд хөрөнгө, амь насаараа хохирсон хоёр хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2-17 насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Баянголын гудамжинд айлын гэр шатжээ. Азаар хүний амь нас хохироогүй байна. Сүүлийн үед цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор гал түймэр гарах нь ихэсч байгаа.

Тиймээс иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Ж.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих