ИХТ-ын даргын тамгыг нуугаад өгөхгүй байна гэв
Архангай аймгийн Булган сумын иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга С.Мишка дараагийн даргадаа тамга тэмдгээ өгөхгүй гэртээ нууж, улмаар зугтаадаг болсон гэв.
Тэдний ярьж буйгаар “Сумын ИТХ-ын дарга С.Мишка тамгаа хүлээлгэн өгөхгүй байгаа аж. С.Мишка энэ жилийн орон нутгийн сонгуулиар тус аймгийн ИТХ-д ардчилсан намаас жагсаалтаар оржээ. Гэвч тамгаа хүлээлгэн өгөхгүй сумын ажлыг хойш нь татаж байна. Тамга, тэмдгийг хэрхэн хадгалах талаар журам байдаг юм билээ. Тэр журамд төрийн хамгийн бага нэгж болох баг, сум, ИТХ-ын тамга тэмдгийг орон гэртээ болон биедээ нууцаар хадгалахыг хориглоно гэсэн байдаг. С.Мишка тамгыг байнга гэртээ хадгалах юм уу биедээ авч явдаг. Одоо гэрт нь, өөрт нь, өрөөнд нь ч байхгүй. Нуугаад өгөхгүй байгаа аж. Тиймээс энэ хүнд хариуцлага тооцож, ИТХ-ын даргын тамгыг гаргуулан үйл ажиллагааг хэвийн явуулах хэрэгтэй байна” гэв.
Ч.Ариунболд
МОНЦАМЭ
URL: