Худалдаа хөгжлийн банк байгаль орчныг сүйтгэж байна

c719b3d7f473a81aoriginalМонголын банк санхүүгийн ертөнцөд нилээдгүй том байр сууриа хэдүйнээ эзлэж олонд танигдсан Худалдаа Хөгжлийн Банк байгал орчныг сүйтгэх гэмт хэрэг үйлдэх болжээ. Тодруулбал Худалдаа Хөгжлийн Банк 2010 онд төв оффисын байраа барихдаа нийслэлийн өнгө үзэмжийг чимж байсан шар хайснуудыг холбогдох газруудад мэдэгдэлгүй зөвшөөрөлгүйгээр дур мэдэн устгаж машины зогсоол байгуулжээ. Харин нэг тайлбар өгсөн нь машины зогсоол байгуулсан ч олон мод тарих амлалт байж. Харин хэлсэндээ хүрэлгүй ердөө 50 см хүрэхтэй үгүйтэй цементэн хашлагаар хашчихаад байгаа нь одоо хэний ч нүдэнд ил. Тиймээс нийслэлийн ногоон байгууламжийн сангаас тэдний буруутай үйлдэлд хариуцлага тооцуулахаар арван хоёр сая төгрөгийг холбогдох дүүргийн шүүхээр дамжуулан нэхэмжилсэн байна. Чаддаг юм бол олоод аваарай гэсэн байр суурьтай байгаа бололтой ХХБ нь шүүхийн шийдвэр гарсан ч энэ мөнгийг төлөлгүй луу унжсаар, гурван жилийн нүүрийг үзэж байгаа аж. 2012 оны эцэст 64.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэмээн зарлаад байгаа тус банк ногоон байгууламж устгасан хариуцлагагүй үйлдлийнхээ хариуд улсаас нэхэмжилсэн 12- хон сая төгрөгийг яагаад төлөхгүй байгаа нь учиртай гэнэ.
Монгол улсын энгийн нэг иргэн аливаа нэг татвараа ч юм уу СӨХ-ын мөнгө байрны мөнгөө өгөлгүй удвал шүүхийн шийдвэрийнхэн ямар шуурхай ажиллаж байгаа бол. Харин Худалдаа Хөгждлийн банкны гэх байгал орчин сүтгэсэн хэргийн нөхөн төлбөр болох 12 сая төгрөгийг бол нэг их юман чинээ бодохгүй байгаа бололтой.
Иргэдийнхээ эрүүл таатай орчинд амьдрах эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа Худалдаа Хөгжлийн Банк нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг дүгнэхэд энэ үйлдэл л хангалттай биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих