Монголын хүний төлөө нам байгуулагдана
Бүх зүйл хар бараан болж, хүмүүсийн амьдрал доройтож байгаа энэ үед Монгол хүний төлөө дуугарах нам байх естой гэж зарим хүмүүс үзэж байна. Улс төрч иргэний нийгмийн төлөөллүүдээс бүрдсэн хэсэг хүмүүс Монголын хүний төлөө нам байгуулахаар болсноо өнөөдөр зарлалаа. 2.7хон сая хүн амтай Монгол улс хамгийн сайхан амьдрах боломж бүрэн дүүрэн бий. Гэтэл монголчуудын амьдрал дорой, гадаадынханд найр тавьсан хэсэг хүмүүс, төрийн эрх баригчид л баяжиж байгаа нь Монгол хүнийг үнэлж цэгнэхгүй байгаагийн жишээ. Тиймээс Улс төр менежментийн академийн захирал Уламбаяр болон иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага зэрэг хүмүүс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Монголын хүний төлөө нам байгуулахаар санаа нэгджээ. Одоогоор 10 гаруй аймагт өөрийн гэсэн төлөөлөл бий болсон. Тэднээр дамжуулан 801 хүний гарын үсэг цуглуулах гэнэ. Монголын нийгэм хар бараандуу байгаа учраас одоогоор намынхаа тугыг хар дээр цагаан оролцуулан бүтээлгэхээр болсон. Цаашдаа монголын ард түмний амьдрал сайжирч улс орон хөгжихийн хэрээр тугаа цайруулж, цагаан тугтай болох зорилго агуулжээ.
URL: