НҮБ-ын 12 ажилтан Өмнөд Суданд энджээ

d44d75382d5cd5c7big   НҮБ-аас Өмнөд Суданд суугаа тусгай хэсгийнхэн 9-ний өдөр Өмнөд Суданы Жонлай мужид зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, энхийг сахиулах хүчний Энэтхэгийн харьяат 5 офицер, 7 бичгийн ажилтан нас барсныг НҮБ-аас Өмнөд Суданд суугаа тусгай ажлын хэсэг мэдэгджээ. Үүнээс гадна энхийг сахиулах хүчний 9 цэрэг болон эгэл иргэд шархадсан байна.

Өмнөд Суданы армийн төлөөлөгч Филип Агуер хэлэхдээ, Пибор болон Борын дунд хэсэгт тухайн нутгийн засгийн газрын эсрэг зэвсэгт хүчнийхэн халдлага хийсэн гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 9-ний өдөр төлөөлөгчөөрөө дамжуулан хийсэн мэдэгдэлдээ тус хэргийг зэмлэн буруушааж, хэрэг үүсгэсэн этгээдийг Өмнөд Суданы засгийн газар даруй хуулийн дагуу шийтгэхийг уриалсан бөгөөд энхийг сахиулах хүчний хүмүүсийг хөнөөх үйл ажиллагаа нь дайны ялт үйлдэл гэдгийг онцолжээ. Бан Ги Мун эндэгсдийг дурсан гашуудаж, Энэтхэг болон Өмнөд Суданы засгийн газар, эндэгсдийн ар гэрийнхэнтэй сэтгэлээ хуваалцаж буйгаа мэдэгдэлдээ тэмдэглэжээ.

Тус дайралтад эндсэн Энэтхэгийн 5 офицерын цогцсыг эх оронд нь авчирна гэж 9-ний өдөр Энэтхэгийн ГХЯ мэдэгджээ.

У. china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих