УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн С.Баярцогтыг ”зөгнөжээ”

davaassssНууц данснаасаа болоод нүүр хийх газаргүй болж Герман ниссэн гэгдээд байгаа

УИХ-ын гишүүн Сангжавын Баярцогтын нэр хүнд Монголчуудын дунд навс унажээ.27 настайгаасаа улс төрд орж “хэтэрхий мэргэн жараахай”хэмээн цоллуулж явсан тэрбээр нэр хүндээ цаг хугацаа өнгөрөх тусам өсгөж албаны даргаас,бүлгийн дарга,байнгийн хорооноос сайд,УИХ-ын дэд дарга гээд аль л улс төрийн эвтэй орон зайд өөрийгөө чадмаг дүүргэж явдаг нэгэн.Зарим нь хоёр үзүүртэй зүү гэдэг бол намынхан нь”Алтан гадас”фракцын гол найруулагч гэх нь ч бий.Түүнийг 1996 онд УИХ-ын гишүүн цогт эх орогч О.Дашбалбар албан “тушаалын гөлөг”амьгүй албат гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ан-ын хаана нь аятайхан,ашигтай албан тушаал байна тэнд л салбаганаж байх юм гэж дүгнэж байжээ.Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Чи энэ Оюутолгойн гэрээнээс болж гадныханд найр тавьж гүйснээсээ болж гэр бүлдээ гай чирч,энэ эх оронд гишгэх газаргүй болно оо хэмээн 2008 онд цохон хатуу мэдэгдэж байжээ.Ахмад хүний холч үгс өдгөө цагт хэтийг харсан үнэн үг байжээ гэж олон хүмүүс дор бүрнээ дүгнэж сууна.


URL:

Сэтгэгдэл бичих