Н.Алтанхуягийн засгийн газрын амийг аврагч 7 бурхан тодров

altanhuyag_041996 онд олонх болж Монголын улс төрд үүр цайлгаж байсан Ардчилсан нам М.Энхсайхныг

ерөнхий сайд болгоод 2 жилийн нүүр үзээд эхлэнгүүтжурмын нөхөд нь эсрэг намтайгаа хамсраад ташиж унагаснаас эхлээд уруудсаар байгаад 2000 оны сонгуулиар АН хэнч биш болж байсан түүхийг давтах гэж байх шиг.Н.Алтанхуягийг огцруулах талаархи яриа хаврын тэнгэр шиг олон янзаар яригдаж түүнийг дуулагсад амбиц нь загатнан хөөрцөглөж байна.Энэ нь нэг талаар сөрөг намын тоглолт ч гэлээ МоАХ-ын фракцын өдөөн хатгалга гэж хардах нэгэн ч байна.

Шинэчлэлийн гэсэн тодотголтой энэ засгийн газартай эвссэн АН,ИЗНН,МАХН,МҮАНамуудын төлөөллөөс ерөнхийлөгчийн нүдэн дээр аашгүй авгай шиг авирласан Л.Цог тэргүүтэй МАХН,ардчилалаас ухарч байгаагаа цаагуураа хэлээд авлаа.Энэ нь нэг талаар Н.Алтанхуягт туйлын хор хөнөөлтэй байсанч үерхэлдээ үнэнч МҮАН-ын гишүүд дэмжээд ч байдал эвгүйтэх үед бие даагч 3 гишүүн аминд нь орж байгаа гэнэ.Ардчилсан төр засгийн амь,амьдралыг гэхээсээ илүүтэй төрөө тогтвортой байлгаж ард иргэдийнхээ амьдралд анхаарлаа хандуулах эгзэгтэй цаг үед засаг сольж хэрүүл хийх нь улс төрчдөд ашигтай болохоос Монголын эрх ашигт хор хөнөөлтэй гэсэн учраас гурван бие даагч ийм шийдвэр гаргасан сурагтай.Н.Алтанхуягийг,Ардчилалтай нь аварсан гэгдэх долоон гишүүнд Г.Уянга,Д.Батцогт,С.Ганбаатар,Ц.Даваасүрэн,Х.Болорчулуун,М.Сономпил,Н.Батцэрэг нар багтаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих