Яруу найрагчийн”Үүлсийн галбир”дорно зүг нүүнэ

001 ganochirСаяхан яруу найргийн түүвэр номоо хэвлүүлээд байгаа яруу найрагч Д.Ган-Очирын”Үүлсийн галбир”худалдаанд нэлээд борлуулттай номын тоонд орох боллоо.

Дан дууны шүлэг тэрлэдэг хэмээн бичигдэж яригдах болсон тэрбээр Дорно зүг Дорнод нутагтаа шинэ номынхоо нээлтийг хийхээр төлөвлөөд байгаа сурагтай.Байнгын завгүй,уулзалт,лекц,студи,гэр гэсэн чиглэлээр Улаанбаатар хотдоо бүтээн туурвиж байгаа тэрбээр энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэх төрөлх Чойбалсан хотын 1-р сургуулийнхаа гомын санд уг баярын нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа ажээ.Зөвхөн хотын уншигчдын хүрээнд,рок-попынхон дунд эргэлддэг түүнд багын найз нөхөд нь ихээхэн үг хаяж зэмлэх,хуурай агсам тавихын наагуур хандсан гэнэ.Ийм үг сонссон найрагч Д.Ган-Очир нутагтаа,сургууль,багш нартайгаа хамт нэгэн үдшийг найраг дууны цэнгэл дор өнгөрүүлэх ажээ.Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг шиг нарайгч залуу”Үүлсийн галбир”номтойгоо найргийн хур буулгах нь ээ Дорнодчууддаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих