Хөшөөтийн уурхайн ажилчид МОЭНКО компаний Орон нутаг хариуцсан захирал Жеймс Ж.Доланыг “барьцаалжээ”
Өчигдөр ”Хүний эрхийн хөгжил” төвөөс Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайн асуудлаар шүүхэд хандсан тухай хэвлэлийн хурал зарласантай зэрэгцэн Хөшөөтийн уурхайн гадаад удирдлагуудын нэг, Орон нутаг хариуцсан захирал Жеймс Ж.Доланыг Хөшөөтийн уурхайд ажлаар очиход нь тус уурхайд ажилладаг орон нутгийн ажилчид, Хөшөөт тосгоны удирдлагууд ажлын нөхцөлөө сайжруулах, хуульд заасан хортой нөхцөлд ажилласны нэмэгдэл хөлсийг олгуулах шаардлага өгч, энэхүү шаардлагыг тодорхой хэмжээгээр шийдэх хүртэл нь ажлын өрөөнд нь “хорьсон” тухай мэдээлэл бидэнд ирлээ. Яг одоо энэ асуудлын хүрээнд МОЭНКО компанийн Орон нутаг хариуцсан захирал Жеймс Ж.Долан сум багийн удирдлагууд болон, ажилчдын төлөөлөлтэй хуралдаж байгаа гэнэ.
Энэ талаарх мэдээллийг удахгүй бид дэлгэрэнгүй хүргэх болно.
Ц.Мөнх
Өглөө мн
URL: