АН ялвал АН-ын талд МАН ялвал МАН-ын талд шийдээд байх нь ШҮҮХ-ийн гол зарчим юмуу?
Инээдтэй хөгийн юмс Монгол оронд маань их олон болох юм. Хаа байсан Өвөрхангайн хэрийг Хан-Уулын шүүх шүүрч аваад л сонгуулийн дүнг хүчингүй болгохоос хамаг юм эхлэж байсан байдаг.
Харин өнөөдөр В.И.Лениний музейг 1997 онд Монгол улсын бүх шатны шүүх МАН-ын (хуучнаар МАХН) өмч мөн гээд батлаад нотлоод ахин хэрэг маргаан гаргах асуудалгүй гэсээр байтал тэр бүү хэл үүнийг нь Үндсэн хуулийн цэц хэрэг маргаан үүсгэх боломжгүй гэсээр байтал хөөрхий нэг улс төрийн шахаанд орсон шүүгч хэрэг маргаан үүсгэх боломжтой байнаа гээд шийдчэж байх жишээтэй.
Удахгүй 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаад МАН ялах магадлал тун өндөр байгаа. Харин одоогийн Ерөнхийлөгчийн хэт их чалчаа цаг үрсэн худал хийрхэл цэцэрхэлээр дүүрсэн ойж буусан олон илтгэлүүд хүмүүсийн дургүйг хүргэж л байдаг боллоо.
Хэрэв энэ сонгуулиар МАН-ын угшилтай Ерөнхийлөгчтэй болчихвол тэгээд шүүхийнхэн Өвөрхангайн асуудлыг ч ОК болгож, В.И.Лениний музей ч хууль ёсны эзэддээ буцаад очих болж байна уу?
Үүнээс хэн хожих вэ? Хэн ялах вэ? Улс төржсөн шүүхтэй болсон Монголын ард түмэн жирийн иргэд л хохирч үлдэх нь гарцаагүй буйзаа!
URL: