Монгол ан амьтадаа хайралцгаая

560193_155393047961812_1588964431_nМонгол БӨХӨН:
Монгол бөхөн нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана.
Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг. 1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой , Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ. Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан.
Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1-р хавсралт болон Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ.

Тас
Харцагынхан овогт багтах өдрийн махчин шувуу. Монгол оронд Нөмрөг тас, Нохой тас хэмээх хоёр зүйл бий. Махчин шувуудаас биеэр хамгийн том атлаа номхон дөлгөөн шувуу. Тас хэзээ ч амьд амьтанд халддаггүй бөгөөд үхсэн амьтны сэг зэмээр хооллоно. Хараа нь маш хурц учраас нисэж байх өндрөөсөө буюу заримдаа 10 мянган метрийн өндрөөс ч идэш тэжээлээ олж харж чаддаг. Биеийн жин нь 11-14 килограмм, алдалсан далавчны урт нь 3 метр хүрнэ, хумс нь бат бахим боловч мохоо байдаг, толгойноос хүзүүний угийг хүртэл өд сөдгүй зулбан байдаг. Эм тас ихэвчлэн ганцаар амьдрах бөгөөд цавчим элгэн хад, хясаа бараадан үүрээ засч аваад 1-2 өндөг гарган 55 орчим хоног дарж ангаахай болгоно. Тасын гүеэ том учир идсэн хоолой тэндээ хадгалж байгаад ангаахай, дэгдээхэйгээ тэжээдэг өвөрмөц зохицолгоотой. Төрсөн даруйд нь эх нь ойр ойрхон хооллох тул сар хүрэхгүй шахам хугацаанд өд сөд нь ургаж, биеэ даах чадвартай болно. Үхсэн амьтны сэг зэмээр хооллодог учраас элдэв төрлийн нян байгальд тархахаас сэргийлдэг ашигтай. Тас маш өндөрт нисдэг учир түвдүүд түүнийг “тэнгэрийн шувуу” хэмээн шүтэж бурхан бологсдынхоо шарилыг хэсэгчлэн цавчиж аварга том таснуудад өгнө. Таснууд тэдгээрийг тэнгэр лүү авч оддог бөгөөд үлдэгсэд нь тухайн нас барсан хүнээ тэнгэрийн оронд заларч байна хэмээн итгэж сүсэглэж иржээ. Нохой тас. Ерөнхий зүс нь хар хүрэн, далавчны дэвүүр өднүүд тод хар, толгойн хэсэг нь цайвар хүрэн, богино тачир өд сөдтэй, их өндөрт нисдэг. Явгалаад сууж байгаа нь нохой сууж байгаа мэт харагддаг учир тэгэж нэрлэгдсэн бололтой. Байгалийг онцгой сайн цэвэрлэж байдаг ашигтай шувуу юм.
Тас<br />

www.fact.mn

URL:

Сэтгэгдэл бичих