Хууль бус дарга Г.Энхтайванд хариуцлага тооцооч ээ

d55099696082af6cbigУИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халснаас хүний эрх зөрчигдөж хууль, дээдлэх зарчим алдагдаж байгаад иргэд, олон нийт дургүйцлээ илэрхийлж сөрөг хүчин “Төрийн албыг төрлийн алба” болгосон хууль завхруулагч албан тушаалтануудад  хариуцлага тооцохыг шаардаж байгаа билээ.   Стандартчилал, хэмжилзүйн газрын зарим  төрийн албан хаагчид тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайваны хууль бус, дарангуйлсан  үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол мэдүүлжээ. Саяхан хуралдсан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хурлаар тус агентлагийн төрийн жинхэнэ албан хаагч Б.Ариунааг   хууль зөрчин ажлаас нь өөрчилж эрх мэдлээ урвуулан ашиглаж хэлмэгдүүлж   байсан тухай нэхэмжлэлийг авч хэлэлцээд шүүх Г.Энхтайваны буруутайг тогтоож түүний гаргасан тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.

Г.Энхтайван нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрлийн хүн гэгддэг бөгөөд түүний тушаалаар ажилтай болж өмнө нь төсвийн мөнгө завшсан, хөрөнгө үрэгдүүлсэн,  төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан гэх зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан талаар хэвлэлээр чамгүй бичигдэж байсан бөгөөд  Алтанхуягийн халхавчинд мултраад үлддэг нэгэн  аж. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засагт түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хууль бус тусгай зөвшөөрлийг ганцхан Г.Энхтайванд олгосон тухай ч яриа гарчээ. Учир нь саяхан сонгон шалгаруулалт явуулж бүх төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нар жинхэлсэн байхад мань эр  түр гэсэн сэтэртэй хууль зөрчин ажилласаар байгаа нь нэн хачирхалтай.

Шадар сайд Д.Тэрбишдагва түүнийг огцруулж ч чаддаггүй хариуцлага тооцож ч чаддаггүй нэг бул хар чулуутай шар махтай хатаж байгаа юм байна. Харин Н.Алтанхуяг  шаардлагыг биелүүлж хууль бусаар ажиллаж байгаа Г.Энхтайванд хариуцлага тооцох эсэхийг сөрөг хүчин ажиглаж байна.

С.Баяр

URL:

Сэтгэгдэл бичих