НООТОЙ НОЦТОЙ: Оюу толгой, Эрүүл мэнд, Боловсрол
Ноцтой: 1. Энэ эрүүл мэндийн салбарт бүр тархинаас эхлээд салхи оруулах цаг болсонын бишүү. Хамгийн дампуурцан хамгийн хариуцлагагүй, хамгийн их луйвар булхай явагддаг, хамгийн их иргэдийн эрх ашигыг хохироодог газар чинь энэ салбар болчихоод байгаа юм бишүү. Гэтэл эрүүл мэндийн салбар гэдэг иргэдийн эрүүл мэндийн байх учиртай болхоос биш, иргэдийхээ эрүүл мэндээр бизнес хийгээд байгаа нь ямар учиртай юм бэ. Эрүүл мэндийн даатгалын сан хэдэн эмнэлэгийн дарга нарыг угждаг саалийн үнээ боллоо. Энд тэнд хэн нэгэн ядарсан хүн хүнд өвчин туслаа гэхэд хандивын данс нээж ард түмнээсээ гуйлга гуйдаг болхоос биш тэр эрүүл мэндийн даатгалын сангаас оногдох хувь гэж байхгүй. Ингэж байтал араас нь энэ хэдэн эм ханган нийлүүлэх байгууллагууд чинь иргэдэд мансууруулах бодис зардаг, бараг бүхлээрээ хар тамхины сүлжээ бизнес эрхэлдэг газарууд болцын бишүү. Одоо УМБГ-т нийслэлд үйл ажилгаа явуулж байгаа хэд хэдэн эмийн сангууд, эм ханган нийлүүлэх байгууллагууд иргэдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг хууль бусаар худалдаалсан хэргээр шалгагдаж эхлээд байна. Тэдгээрийн хүрээллийг нь тэлж дамжуулан тараасан Монос болон , Эмийн үйлдвэр компаний эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Дээрхи эмийн компаниуд нийслэлд байгаа 430 гаруй эмийн сангуудад тус бүрд нь 100 орчим ширхэг мансууруулах төрлийн эмийг хууль бусаар нийлүүлэсэн болох нь тогтоогдоод байгаа гэнэ. Үнэндээ эндээс харагдаж байгаа зүйл монос, эмийн үйлдвэр зэрэг нэр дурьдсан компаниуд эмийн тендрийг шалгуургүйгээр авдаг монопол эрхтэй болсны дээр эрх мэдэлээрээ дарамтлан жижиг гэгдэх эмийн сангуудад мансууруулах төрлийн эмийг хууль бусаар шахаж ашиг олдог жишэг тогтсон нь харагдаж байгаа юм. Ингээд ганцхан хотод эмийн сан мансуурулах эм худалдхаар хүүхэд залуус донтхоос өөр яах ч билээ.” Эмнэлэг эм”
Ноцтой: 2. Манай улсын боловсролын салбар ч гэсэн эрүүл мэндийн салбартай яг адилхан болж бизнесийн зорилгоо нэг номерт тавьдаг болсон нь бодит үнэн төрх. Сайд нь шийдвэр гаргадаг тэр нь хэрэгждэггүй, сургуулиуд төлбөр тогтоодог тэр нь иргэдийг шулдаг ийм тогтолцоо бий болчихоод байх шигээ. Хамгийн сүүлд Зайсан дахь АСУ нэртэй америк гэсэн тодотголтой ерөнхий боловсролын сургууль иргэдээс мөнгө хүүлэх аргаа хэрхэн нарийсгаж хэдэн төгрөгний ашиг олж байгаа нь баримттай дэлгэгддэж байна. Борчуудын хүүхдүүд бол үнэндээ босгыг нь ч алхах эрхгүй юм билээ. Ерөнхий боловсролын сургууль сурагчдаасаа 12 сая 5 зуун мянган төгрөгийн төлбөрийг жил тутам авдаг гэвэл та итгэхүү. Тэгэвэл байна. Байх байхдаа бүр багтаж ядсан их хүүхэдтэй, баячуудын гэсэн тодтголтойгоор үйл ажилгаагаа явуулж байна. Америк сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд мэдээж сургалтых нь төлбөр дээр гар татаад байхаар мань мэт шиг улсууд биш л дэ. Гэхдээ сургалтын төлбөрийг нь шударгаар авчихдаг бол хэл ам хийгээд байх хүн ч байхгүй. Гэтэл боловсролын сайд нь 2011-2012 оны цэцэрлэгээс 12 р анги хүртлэх сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй гээд мэдэгдчихсэн байхад АСУ америк сургууль монголын хуулинд захирагдахгүй хэмээн зүтгэж байх юм. Тэд зөвхөн 10 р ангийн сурагчын жилийн төлбөрийг 8500 ам доллор гэж тогтоогоод тэрнийгээ төгөргөнд шилжүүлэхдээ 1450 аар тооцож 12.5 сая төгрөгийг эцэг эхчүүдээс сугалжээ. Гэтэл энд зөвхөн ханшийн зөрүүн дээрээс ганцхан хүүхдээс гэхэд 2 сая 99 мянган төгрөгийн нугалаа гараад ирж байна. Эцэг эхчүүд асуудал тавиад ярьхаар өөдөөс ерөнхийлөгч Элбэгдорж хувь эзэмшдэг, АН-ын бүлгийн дарга Сайханбилэг хувь эзэмшдэг, ЭБЭХ-ний сайд Зоригтын эхнэр нь захирлаар нь ажилдаг гээд хөдөлшгүй хүнд апрат дээр байж байх юм. Ингээд үнэдсэндээ АСУ сургууль хэмээх Монголд битгийхэл дэлхийд байхгүй өндөр өртөгтэй сургууль нь нам улс төрийн сургууль болчихжээ.
Ноцтой: 3. Оюутолгой компани 2011 онд хийхээр төлөвлсөн ажил бараа бүтээгдхүүнийхээ зардалд 2.4 тербум орчим ам доллорыг зарцуулхаар болжээ. Монгол улсын жилийн төсвөөс давсан хэмээний энэ их мөнгө тэгэвэл хятадын үнэдсний хөрөнгөтнүүдийг дэмжих монголын уул уурхайн компаний бодлого болж зарцуулагдах болтой юм. Оюутолгойн ордын эргэн тойронд хийгдэж байгаа ажилууд, бараа бүтээгдхүүн нийлүүлэх тендрийн сонгон шалгаруулалтууд бүгд монголчуудыг ялгаварлан гадуурхсан дорд үзсэн байдлыг харуулах боллоо. Хамаг хар бор, нүдний өмнө ил тод байх ажилыг Монголчууд хямд зардлаар бага цалинтай хийж гүйцэтгэдэг бол далд явагдаж байгаа томоохон ажилуудыг Хятын компаниуд хийдэг болж. Одоо Оюутолгойн жилийн төсөвт зарцуулагдах 2.4 тербум ам доллорын ажилаас Монголчууд бас чадхыгаа хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй очхоор үгүй гэсэн хариулт өгөөд буцаах хандлага гарах болжээ. Оюутолгойн ерөнхий ханган нийлүүлэгч нь Америкийн томоохон компани болох Flour ХХК юм. Энэ компаний үнэдсэндээ Оюутолгойн өмнөөс тендр зарлаж бүтээгдхүүн нийлүүлэгчийг нь сонгон шалгаруулах үнэдсэн үүрэгтэй ажиллаж байгаа. Азийн ихэнхи оронд салбартай Flour ххк-ийн нэгэн томоохон салбар нь Хятадын нийслэл Бээжин хотод бий. Монголчуудтай ажилхаасаа илүүтэй хятадуудтай ажиллах сонирхолтой тус компани ихэнхи бүтээгдхүүн нийлүүлэх тендрт Хятуудыг чихдэг уламжлалт арга барилтай болжээ. Эндээс л эхлээд Монголын компаниуд монголыхоо ордод ажиллах боломж хомс болж эхлэж байгаа юм. Харин тэд Оюутолгойн бүх зүйл ил тод, ард түмэнд нээлттэй байдаг гэсэн уриа лоозонг барьж үнэн хэрэгтээ хөшигний цаана хууль зөрчсөн үйлдэл бүрийг өөгшүүлэх болжээ. Хамгийн сүүлд Оюутолгойг чиглэн огт зарлагдаагүй тендрийн бүтээгдхүүн хятадаас ачигдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Өөрөөр хэлбэл энд маш том авилгалын сүлжээ явж байна. Яасан ч байсан ямар ч тендр зарлагдсан монголын компани ялахгүй гэдэгийг батлаж зарлагдаагүй бүтээгдхүүнийг бэлдцэн байх юм гэнэ.” Оюутолгой”
URL: