Summly программыг хэрэглэв үү

55YGFFGFDGDFFDDD

2013 оны 3 дугаар сард Америкийн Yahoo компани Их Британийн нэгэн хүүгийн бүтээсэн мобил хэрэглээний унших “Summly” программыг худалдаж авснаа албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл холбогдох нарийн ширийн мэдээллийг дэлгээгүй байсаар. 30 сая ам.долларын үнээр худалдаж авсан гэсэн мэдээллийг эх сурвалжид мэдээлжээ. Yahoo компанийн нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ: “Summly” унших программ бол мэдээллийг товчилж чаддаг онцгой чадавхтай, нэлээд урт сунжирсан мэдээ мэдээллийг товч тод гарчигтай, дөхөм авсаархан агуулгатай болгож чаддаг нь гар утас ашиглагчдын хувьд мэдээлэл унших цагийг маш сайн хэмнэх ач холбогдолтой гэжээ. Тус хэрэглээний программыг Apple-ын app store-оос татаж болох бөгөөд татагдсан тоо саяаас давсан байна.

Их Британийн Ниск Д´Алойсио гэдэг 17 настай хүү Summly программыг бүтээжээ. Тэрээр Их Британийн Хааны Коллежид сурдаг байна. Түүний бүтээсэн мобил хэрэглээний Summly унших программ нь нийтлэл мэдээллийн сул үгсэд анализ хийхээр дамжуулан тодорхой гарчигтай, авсаархан агуулгатай 100 үсэг орчмын товч мэдээлэл болгож чаддагийн учир хэрэглэгчид ганц минут ч хүрэхгүй хугацаанд мэдээллийн гол зангилаа агуулгатай танилцаж болдог байна. Тус программ ердийн хэрэглээний автоматаар цомхтгох программтай адилавтар санагдах хэдий ч материалын уг агуулгыг шүүн товчлох нь хамгийн онцлог тал нь болжээ. Мэдээллийн товчийг дарвал цааш нь дэлгэрэнгүй агуулгатай танилцаж болох бөгөөд хүмүүс хоорондоо эмэйлээр юм уу харилцааны сайтаар мэдээлэл солилцох, түгээхэд ч тустай зүйл болжээ.

Мэдээллийн агуулгыг товчилж чадахаас гадна Summly программын харагдах дизайн нь цөөн бус хэрэглэгчдийн анхаарлыг татжээ. Summly программын үндсэн хуудсанд олон мэдээллүүд адил бус өнгийн дэвсгэртэй харагдах бөгөөд хүмүүс гарын аяараа зурж, үндсэн хуудасны мэдээллийг шинэчилж болдог.

Summly программаа яагаад Yahoo-д өгсөн бэ гэсэн асуултад Ниск Д´Алойсио хэлэхдээ: Yahoo бол мобил сүлжээний гарамгай төлөөлөгч төдийгүй асар олон хэрэглэгчтэй. Иймээс нэн олон хүмүүс тус программыг татаж ашиглах болов уу хэмээн зорьсон. Тэргүүн менежер Марисса Мейер-ийн удирдлага доор Yahoo компани мобил хэрэглэгчдэдээ хамгийн сайн үйлчилгээ, хэрэглэх боломж олгохоор чармайж буй нь программаа Yahoo-д өгссөний нэг шалтгаан байсан. Үүнээс гадна Yahoo өөрөө мөн ч мэдээллийн агуулга хангагч. Хүмүүст өдөр тутмын мэдээ мэдээлэл, цаг агаар, санхүү эдийн засаг гэх мэтийн өргөн цар хэмжээний мэдээллийн агуулгыг хүргэж байдаг. Гар утас хэрэглэгчид хэрэв илүү сонирхолтой мөртөө өөрийнхөө дур санаандаа нийцсэн арга хэлбэрээр мэдээллийн агуулгатай танилцах боломж нээгдвэл хожим хойшид нэн олон хүмүүс лавтай Yahoo-г хэрэглэх юм гэжээ.

Yahoo компанийн гар утасны ажил төрөл хариуцсан Адам Кан тус программыг худалдаж авсан тухай мэдэгдсэн блог нийтлэлдээ тэмдэглэхдээ: мобил бүтээгдэхүүн хэдийгээр бидний амьдралыг асар ихээр өөрчилж буй хэдий ч “дийлэнх тооны мэдээлэл ба веб хуудас зөвхөн хувийн хэрэглээний компьютерт зориулагдсан тул гар хулганаар удирдаж уншихад тохиромжтой. Гар утас буюу Ipad зэрэг ухаалаг дэлгэций компьютероор тэдгээр урт сунжирсан агуулгыг уншихад хүндрэлтэй санагддаг. Учир нь уншигчид илүү дөхөм дөт хэлбэрээр өөртөө хэрэгтэй мэдээллээ олж авахыг боддог” гэжээ.

Summly мэтийн мэдээллийн агуулгыг шүүн товчилдог программ энэхүү дутагдалтай талыг яг сайхан нөхөх боломжтой байна. Summly цаашид хэвлэл мэдээллийн компани нэгжүүдтэй хамтран ажиллаж, тэдний хангасан мэдээллийн агуулгыг товчлон хураангуйлах үйлчилгээ хангах төлөвлөгөөтэй байгаагаа программын найруулагч Ниск Д´Алойсио хэллээ.

“Ухаалаг гар утасны хэрэглэгчид тэрбумыг даваад байна. Гэтэл гар утсан дээрээ мэдээллийн агуулгатай танилцах арга хэлбэрийг туйлбартай өөрчилж чадаагүй байсаар юм. Хэрэглэгчид гар утасны дэлгэцээр веб хуудастай танилцах нь яах аргагүй мэдээлэл хангагч талынхныг хязгаарлагдмал байдалд оруулж байна. Гар утасны дэлгэц жижигхэн тул мэдээллийг дөхөм авсаархан болгох нь явах тусмаа чухал байранд орж байна. Мэдээллийн товч агуулга таалагдсан байвал мэдээллийн дэлгэрэнгүй агуулгад улмаар татагдаж, ингэснээр агуулгатай танилцах уншигчдын тоо ихээр нэмэгдэж болзошгCүй юм.”

Ниск Д´Алойсио сурлагаа цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ Yahoo компанийн Лондон дахь салбарын ажилд оролцох бодолтой байна. Их сургуульд тэрээр компьютерын мэргэжил биш харин голдуу нийгмийн ухааны хичээл төрөл сурах төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.
Хийж бүтээснийхээ хариуд тэрээр асар их хэмжээний орлоготой болсон байна. Гэтэл Ниск Д´Алойсио энэ удаад авсан мөнгөөрөө нэг Nike спортын гутал ба шинэ компьютер авахаас бусад онцгой зарцуулах төлөвлөгөө байхгүй гэнэ. Гэтэл тэрээр хожим хөрөнгө оруулалтын компани байгуулж, зарим чадварлаг залуучуудад санхүүгийн эх үүсвэр хангаж, тэд компани байгуулан бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад нь тусална хэмээн илэрхийлжээ.

\Уртнасан\

CHINA RADIO


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих