Хойд Солонгос цөмийн 4 дэх туршилт хийж болзошгүй
Хойд Солонгос шинээр цөмийн туршилт хийхээр бэлтгэж буй зарим шинж төлөв харагдлаа гэж Өмнөд Солонгосын засгийн газрын албан тушаалтан 8-ны өдөр хэлжээ.
Өмнөд Солонгосын Ёнхап мэдээний агентлаг мэдээлснээр, Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Рёо Кил Ри 8-ны үдээс өмнө парламентад Солонгосын хойгийн байдлын талаар мэдэгдэж, Хойд Солонгос цөмийн 4 дэх туршилт хийхээр бэлдэж байгаа зарим шинж тэмдгийг засгийн газрын зүгээс ажиглаж мэдсэн гэжээ. Парламентын гишүүд сүүлийн үед хаанахынх болох нь тодорхойгүй зарим мэдээлэлтэй холбогдуулан асуусан асуултад хариулахдаа Рёо Кил Ри дээрх үгийг хэлжээ. Гэтэл холбогдох нарийн ширийн зүйлийг задруулаагүй байна.
Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонин мөн өдөр Өмнөд Солонгосын засгийн газрын өндөр албан тушаалтны үгнээс иш татаж мэдээлэхдээ, сүүлийн үед Хойд Солонгосын Пун Ги Ри-гээс урагших нүхэн дотор хүн машин орж гарах нь олширч, энэ нь Хойд Солонгос цөмийн 3 дахь туршилт хийсний өмнөх байдалтай адилавтар байгаа тул Өмнөд Солонгосын тал хянамгай ажиглаж байна гэжээ. Тус албан тушаалтан хэлэхдээ, Хойд Солонгосын тал шинээр цөмийн туршилт хийх мэдээллийг олсон бөгөөд Хойд Солонгосын талын үнэнхүү зорилгыг шинжиж байна гэжээ.
Хойд Солонгосын тал энэ сарын 10-ны өдрийн орчимд дунд зайн тусгалтай баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж 7-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны Үндэсний аюулгүйн газрын дарга Ким Жан Со илэрхийлсэн бол Хойд Солонгос цөмийн болон пуужингийн туршилтыг зэргээр хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын зарим шинжээчид үзжээ.
\У.\ china radio
URL: