Халхголынхныг хаврын зуд шалгав уу…
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийн ахалсан ажлын хэсэг хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаад ирлээ.
Тус ажлын хэсгийг дагалдан явсан “Өдрийн сонины” сэтгүүлч Д.Даваасүрэнгийн аяны богцыг задалж, түүний бичсэн сурвалжлагыг цувралаар хүргэж байна. Дорнод аймгийн Халхгол суманд хаваржилт хүндэрч зуд болж байна. Байдал ямар байгаатай танилцахаар Онцгой байдлын ерөнхий газрынхантай зүүн хязгаарыг зорилоо.
Онцгойгийнхон Засгийн газраас шийдэж өгсөн 100 сая төгрөгийн тусламжийг малчдад хүргэж газар дээрх байдалтай нь танилцаж зохицуулалт хийх гол ажлыг нугалахаар явж байгаа нь энэ.
Учир нь Дорнод аймгийн Халхгол суманд өнгөрсөн сард цас их хэмжээгээр орж нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч сум болон аймгийн удирдлага зохих арга хэмжээ авсан хэдий ч хүчрэхгүй, аргаа барж эцэстээ төрөөс тусламж хүсчээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар ахлан холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан ийн нийслэлээс зүүн хязгаарыг зүг хүлгийн жолоо заллаа.
Улаанбаатараас Дорнод аймаг орох замд зуд битгий хэл хөлийн шагай шүргэх төдий ч цасны бараа олж харсангүй. Биднийг Дорнод аймагт очиход Засгийн газраас шийдвэрлэж өгсөн 10 мянган боодол өвс ачсан автомашины цуваа гамшиг нүүрлэсэн сум руу хүрэхэд бэлэн болсон байв.
Зудын нөхцөл үүссэн үеэс хойш аймгаас нийт 60 сая төгрөгийн тусламжийг тус суманд үзүүлээд байгаа сурагтай. Аймгийн төв болох Чойбалсан хотод нар ээж, хайлмагтсан цасны усаар шалбааг тогтжээ.
Иргэд ч хүйтэн цагийн пөөнөгөр байдлаасаа салж пальто, нимгэн хүрмэндээ орчихож. Ийм дүр зураг харсан бидний хувьд үнэндээ тэр ярианы сэдэв болчихоод байгаа суманд зуд нөмөрч гамшиг үүссэн гэдэгт нэг л итгэж өгсөнгүй.
Халхголын чиглэлд цас арилгаж зам гаргажээ
Халхгол сум аймгийн төвөөс 360 километр бол Улаанбаатар хотоос 1100 километр зайтай талд орших буйдхан сум. Өвс ачсан 12 машиныг тийм хол газар хүргэнэ гэдэг амаргүй ажил аж.
Аймгийн төвөөс 180 орчим кило¬метр зайд байрлах Мэнэнгийн отряд буюу Хилийн 0306 дугаар анги хүртэл өвс ачсан машинууд хэд хэдэн удаа шаварт сууж татаж гаргах маягаар хоёр өдөр явсан юм. Харин Мэнэнгийн отрядаас цааш цас гэдэг жинхэнэ утгаараа угтав.
Дорнод аймгаас хоёр гурван цас гаргагч ковш зэрэг машин гаргаж Халхгол сум хүрэх 175 километр замыг айлын ха¬шааны зам шиг л хоёр тийш нь ярчихсан байлаа. Энэ ажлыг хоёр гурав хоногийн өмнө хийсэн бөгөөд тус сум руу хүрэх гол гүүр нээгдсэн гэнэ.
Түүнээс өмнө Халхгол сум үнэндээ цасанд боогдож утаснаас өөр холбоо барих боломжгүй болсон гэнэ. Хаашаа ч харсан бүртийх дов толгодгүй цэлийсэн цагаан цас, тал газар.
Хааяа нэг замд үхэр, адуу тааралдах ч замаас гарч чадахгүй, ширүүхэн түлхчихвэл унаад өгөхөөр хүч тамираа алдсан харагдана. Хөлийнх нь туурай шалбарчихсан цус шүүрч юун замын хажуугийн цасаар гарах нь битгий хэл сөхөрч унах шахна. Энэ дүр зураг замд олон тохиолдов.
З00 гаруй мал нь үхэж, сэг зэмээр нь үлдсэн малдаа хашаа босгон байв
Айлын найман малд нэг боодол өвс ноогдохоор тооцоо гаргав. Яг энэ үед хорогдсон малынхаа тоог хэдхэн минутын өмнө амныхаа зоргоор хэлж байсан малчид заль гаргаж малын хорогдол бага гээд өвс ахиу авахаа бодов.
Ингээд дээрх айлд нийт 304 боодол өвс буулгаад дараагийн айл руу хөдлөх гэтэл малчид “Одоо энэ өвсийг яаж гэрийнхээ гадаа аваачих вэ” гэж зовлон тоочив. Үнэндээ гэр болгон руу нь зам гаргачихсан байгаа шүү дээ.
Өвсгүй хэцүү байна гээд байсан хүмүүс өвс ирэхлээр аваачиж өгөхгүй бол мал үхээд дуусч байхад одоо бараг хэрэг байна уу” гэх нэгэн ч байна. Ингээд эхний айлын бараа харагдлаа. Сум хүрэх энэхүү гол замаас айл болгон руу тусгайлан зам гаргаж өгсөн аж.
Гэрийг нь тойроод үхсэн малын сэг зэм энд тэндгүй харагдана. З.Шинэбаяр гэх 20 гаруй настай хүрэн бор залуу биднийг угтлаа. Эднийх 800 гаруй толгой малтай байсан бол одоогийн байдлаар 300 гаруй малаа зуданд алдаад байгаа аж.
Үлдсэн хэд нь бэлчээрлэх газаргүй үхсэн малын сэг зэмэн дунд газар малтаж зогсоно. Халдварт өвчнөөр хиарсан юм шиг л ойр орчмоор дүүрэн үхсэн малын сэг. Үхсэн малынхаа сэгээр хороо босгох нь холгүй болчихож.
Өнгөрсөн гурав дугаар сарын сүүлчээр орсон цас ийм байдалд хүрэхэд нөлөөлжээ. “Гаднаа бүртийх ч өвсгүй байж байгаад өнөөдөр аймгаас хэдэн боодол өвс худалдаж авчирсан” гэж гэрийн эзэн залуу ярив. Малын саравч хашаа хороо гэхээр зүйл маруухан байсан.
Өнгөрсөн намрын түймэрт пүнзээ, бэлтгэсэн өвстэйгөө шатаачихаж. Залуу хүмүүс болохоор үлдсэн малаа хэрхэн авч үлдэх талаар шаналж сууна. Цасны зузаан талдаа 40 см, хотгор газраа 60-120 см хүрчээ. Гэхдээ цас хэдэн өдрийн наранд хайлмагтаж эргээд хүйтрэнгүүт мөстөөд цас, мөс, цас гэсэн давхарга үүсчихэж.
Мөстөөд хатуурчихсан болохоор бод мал ч цас цавчилж өвсөнд хүрч чадахааргүй болчихсон гэрийнхээ ойр хавиар бараан газар барааддаг аж. Энэ хавьдаа хамгийн их малын хорогдолтой байгаа айл бол Шинэбаярынх юм байна. Төрөөс тусламж үзүүлж үнэгүй өвс, лаа, шүдэнз, жаахан гурил, хэдэн нэмнээ өгч дэм болсонд баярлаж байгаагаа тэрээр илэрхийлээд биднийг үдэв.
Залхуу айл зуданд нэрвэгдэж, хөдөлмөрч айл шуурга хүлээж суудаг
Тэндээс мордоод километр ч хүрэлгүй дараагийн айлд буулаа. Гаднаа портер зогсоочихсон, аюулын хашаа саравчтай харагдлаа. Энэ айл Ж.Занданбалынх аж. Тэднийх 600 гаруй малтай. Өнөө өвөлд үхсэн мал бог, бод нийлээд гарын арван хуруунд багтаж байв.
Үүнийг Улсын онцгой комиссын удирдлагууд ихэд сайшааж бүх зүйл малчин хүний хөдөлмөрч чанартай холбоотой гэдгийг онцлов. Эхний хоёр айлаар ороход л үнэн нүүр царай харагдаж байна. Хамар хашаа зэрэгцээ шахуу айлын нэгнийх нь гадаа цас их унаад нөгөө айлд нь нар ээгээд байдаггүй.
Занданбалынх ойр хавийнхаа айлыг өвс, тэжээлээр хангачихдаг нэлээд хөдөлгөөнтэй, хөдөлмөрч айл гэнэ. Бас аймгийн алдарт уяач. Ж.Занданбал “Монгол заншлаа бодоод сайхан хаваржиж байна гэж хэлье.
Уг нь манай нутгийнхан чинь хаваржих гэдэг үгийг мартчихаад байна шүү дээ. Манай хувьд одоохондоо малын хорогдол багатай байна. Өвс тэжээл ч бага зэрэг нөөцөлсөн” гэв. Ингээд Ж.Занданбал малчны гадаа ойр орчмынх нь зургаан айлын өвсийг буулгахаар болов.
Малчид зүгээр авчраад өгсөн өвсийг гэрийнхээ гадаа буулгахыг шаардав
Засгийн газраас шийдэж өгсөн өвсийг орон нутагт хүргэх шатахуун тос гээд бүх зардлыг гаргаж өгч байгаа юм байна. Эхний ээлжинд энэ өвснөөс 8000 боодлыг нэн даруй малчдад хүргэж өгөх ёстой юм.
Нэг боодлыг 2000 төгрөгөөр бодож Сүхбаатар аймгаас авчирсан нь энэ. Өвс ирсэн сургаар ойролцоох малчид машин, морь, мотоциклио унаад хүрээд ирж. Сумын Ташгай, Цогтсүмбэр, Ялалт гэсэн гурван багт өвсийг малынх нь тоогоор тэнцүү хувааж ачаад нэг малчин өрхөд 30 боодол өвс буулгахаар тооцжээ.
Гэтэл яг хуваарилах болсон чинь малын тоо толгойд асар зөрүү гарав. Аймгаас шударгаар адилхан өгөхөөр бодсон ч гурван малтай үлдсэн айл, 600 малтай айлд адилхан 30 боодол өвс өгнө гэдэг асуудал юм.
Ингээд удирдлагууд дахин хуваарилалтыг бодитойгоор хийхийг тушааж нэг айлын найман малд нэг боодол өвс ноогдохоор тооцоо гаргав. Яг энэ үед хорогдсон малынхаа тоог хэдхэн минутын өмнө амныхаа зоргоор хэлж байсан малчид заль гаргаж малын хорогдол бага гээд өвс ахиу авахаа бодов.
Ингээд дээрх айлд нийт 304 боодол өвс буулгаад дараагийн айл руу хөдлөх гэтэл малчид “Одоо энэ өвсийг яаж гэрийнхээ гадаа аваачих вэ” гэж зовлон тоочив. Үнэндээ гэр болгон руу нь зам гаргачихсан байгаа шүү дээ.
Өвсгүй хэцүү байна гээд байсан хүмүүс өвс ирэхлээр аваачиж өгөхгүй бол мал үхээд дуусч байхад одоо бараг хэрэг байна уу” гэх нэгэн ч байна.
Үргэлжлэл бий…
Д.Даваасүрэн
Сонин мн
URL: