Мөрдөх албаны хууль гарснаар сөрөх тагнуул устах уу?

Temuujin4545Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль зүйн шинэчлэлийн хүрээнд зайлшгүй шаардлагатай хийх ажил хэмээн эмнэлэгийн барилгыг оффис болгоно гэж муйхарлаж олон түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Шинэчлэл хийхийн тулд нэн шаардлагатай байна хэмээн Мөрдөх албаны хууль гээчийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Харин энэ хуулийг учир мэдэх хүмүүс шүүмжилж байгаа юм. Манайх шиг жижиг улсад байтугай АНУ хүртэл тусгай албадаа 9 сарын 11-ний үйл явдлын дараа нэгтгэх талаар бодлого гарган хэрэгжүүлэх гэж их хүч чармайлт гаргаж байгаа нь тусгай албадыг олон чиг үүрэгтэй жижиглэж болохгүйг илтгэн харуулж буй гэнэ.

Мөрдөх албаны хууль батлагдан гарснаар одоогийн байгаа сөрөх тагнуулын газар устан үгүй болох улмаар гадаад тагнуулын үйл ажиллагаанд хоосон орон зай бий болох зэрэг урьдчилсан нөхцөл байдал үүсэхээр болоод байгаа аж. Мөн онц ноцтой болон үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, улсын нууцын дэглэм, тусгай албадын албаны нууц хадгалалт, мэргэжлийн этикийн хувьд асар их эрсдэл дагуулсан үйл ажиллагаа болно.

Энэ нь үндсэндээ улс орныг нүд чихгүй болгон тусгай албадыг улс төрийн намуудын болон нийгмийн тусдаа бүлэг хоорондын зөрчилд үйлчилэх аюулыг дагуулж байгаа нь нууц биш юм хэмээн зарим хүмүүс үзэж байгаа аж.

tsag mn


URL:

Сэтгэгдэл бичих