Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хашаанаас мөнгөн ус илэрчээ

88383TFDDFDFАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын III багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундарга” компанийн өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн орчмоос хоёр кг 315 гр мөнгөн ус өнгөрсөн долоо хоногт олдсон.
Тэгвэл дахин энэ сарын 4-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаан доторхи хог хаягдлын цэгт мөнгөн ус байна гэсэн мэдээлэл онцгой байдлынханд иржээ. Мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, МХГ, ОБЕГ-ын Аврах тусгай анги /АТА/-ийн химийн бүлэг,
МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторын шинжээчдийн бүрэлдэхүүн тухайн газрыг цагдаагийн хамгаалалтад авч үзлэг хийхэд дээрх мэдээлэл үнэн болох нь тогтоогджээ. Тиймээс АТА-ийн химийн бүлэг цаг алдалгүй дээрх хордсон газарт цэвэрлэгээ хийж, хогийг нь ачсан байна.
Үүний дараа орчны хөрснөөс дээж авч МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байсан учраас саармагжуулалт хийсэн байна.
Харин “Ундарга” компанийн хоёрдугаар станцын 500 шоо метр усны багтаамжтай хоёр усан санд үлдсэн 250-300 шоо метр орчим усыг аймгийн Онцгой байдлын хэлтсийн болон гадны байгууллагын зургаан тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаа ажээ. Энэхүү усаа сумын төвөөс таван км-ийн зайд байрлах ашиглах боломжгүй болсон /хуучнаар нефть баазын галын усан сан/-гийн худагт асгаж байгаа юм байна.
Б.Цэцэг
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих