Баянголын Засаг даргыг зоджээ
Нийслэлийн ИХ-ын чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн гишүүд метро барих төслийг сайжруулах талаар санал
хэлжээ. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо тэдний саналыг дэмжих нь зөв гэсэн утгатай зүйл ярьжээ. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл Баянголын Засаг дарга Д.Оросоог МАН-ынхныг дэмжлээ хэмээн зодож гэмтээсэн байна. Тиймээс зодуулсан Д.Оросоо цагдаагийн байгууллагад хандсан учраас Ц.Энхцэнгэлд эрүү үүсгэж магадгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв. Хэрвээ эрүү үүсвэл түүнд Эрүүгийн хуулийн 181-т зааснаар танхайн хэргээр эрүү үүсгэх аж.
Харин энэ өдрийн маргааш нь УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ нарын баянголчууд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарыг огцруулах хүсэлтээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн байна.
www.times.mn
URL: