АН-ын залуус ахмадууддаа «дайн зарлаж» байна

images535535353Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш 23 жил өнгөрсөн ч уудлах хөрөнгө, уралдах бизнестэй томчуудыг эс тоолвол АН-тай тийм ч олон хүн алхаа нийлүүлж чадаагүй.

Тиймдээ ч АН-ынхан “ардчиллыг хувьчилж авсан, цусаа сэлбэхээ больсон” гэх шүүмжлэл сонссоор бараг дөжирч байгаа. Ардчиллын “алтан хараацай”-нууд гэсэн чамин чимгийнхээ ачаар зөөлөн сандалд хадагдсан зарим нөхөд үүрээ эвдүүлж, суудлаа атдахгүйн тулд “намын пшнэчлэл” гэдэг үгэнд тийм ч таатай ханддаггүй. Харин өөрсдийгөө ‘Төрийн төлөө зүтгэсээр өтөллөө дөө” гэж ирээд л ымгтаж суудаг хэрнээ үе нь өнгөрч, үс нь бууралтаж буйтайгаа эвлэрдэггүй бололтой юм билээ. Тиймдээ ч хаалгыг нь татаад орж ирсэн  залуусаа хатавчиндаа зогсоосоор буцааж орхидог муухай ааштай. Өнөөх Н.Алтанхуяг, Х.Баттулгаар ахлуулсан айхтар нэртэй фракцуудад нь багтсан бол арай өөр гэж байгаа.

Ямар сайндаа л өнгөрсөн сонгуулийн өмнө тус намын залуус “Үеэ өнгөрөөсөн өвгөчүул үсээ сураар боочихоод залуустаа шавар хааж байна” гэж гомдоллож байх вэ дээ.Харин азаар гэхээсээ илүү нийгмийн шахаа, шаардлагаар зарим нэгэн залуу настай исгэлэн цустай эрхмүүд энэ намд шургадаг ч нэг бол далавч нь гэмтээд, нөгөө бол үүрэндээ ороод, үгээ цэгнээд суухаас өөр аргагүй болдог гэсэн шүүмж бий. Нэг ёсондоо энэ нам наанаа шинэчлэл, өөрчлөлт, нээлттэй, шударга, олуулаа гэсэн сайхан үгсийг хэлэх дуртай хэрнээ дотооддоо хөгшин залуу, шинэ хуучны тэмцэл хурцдах болсон. Энэ байдал нь сүүлийн үед даравч далдайж, булавч бултайх болсныг Ж.Батзандан нарын залуусын хандлагаас харж болно.

Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шахааны хүн гэдэг таатай бус тодотголтой УИХ-ын гишүүн М.Батчимэг нэгэн хэвлэлд нэлээн нээлттэй, шударга ярилцлага өгч орхисон нь АН-ын хуучинсаг багийг хуулсан гэх хов сүүлийн хэд хоног тасрахаа болилоо. Хаанаас нисгэсэн нь мэдэгдэхгүй “М.Батчимэгийг эргүүлэн татах гэнэ” гэдэг бор шувуу ч энд тэндгүй нисэх болов. Бүр сүүлдээ өнөөхийг чинь “Хятад судлаач эмэгтэй” гэжхүртэл гоочилж эхэлж. Зарим нь бүр АН-ын аль нэгэн дайсны зараалаар иймэрхүү юм ярьсан байж магадгүй гэж хардаад амжиж шүү. Харин намынхаа багийг хуулсан хэргийн эзэн “Намайг эргүүлэн татна гэдэг яриа ор үндэслэлгүй. Тийм юм хэзээ ч болохгүй. Би ямар ч хууль бус юм яриагүй” гэж хэнэггүй хэрнээ өөртөө итгэлтэйхэн хэлсэн байна билээ. Түуний хувьд хаана, юуг, яаж ярихаа мэддэг, хэрэггүй газар хамаагүй дуугараад байдаггүй чамбай байрын эмэгтэй.

Тиймээс АН-ынхан түүнд УИХ-ын гишүүдийг эмх цэгцэд нь оруул гэж Ёс зүйн дэд хороог ахлуулсан билээ. Тэрбээр АН-ынхны эгдүүцээд байгаа “Улс төрийн товчоо шиг” гэх “овогтой” үгсийг хэл нь халтираад хэлчихнэ гэж л лав байхгүй. Нээлттэй хэрнээ “хаалттай” намынхаа ахмад гэсэн дархлаатай акулууддаа эгдүүцсэн байж мэдэх юм. Нэг ёсондоо энд өнөөх хувь хүний гэхээсээ илүү хөгшин залуугийн зөрчилдөөн хүчтэйхэн байгааг харуулж байх шиг. Мөн саяхан “гудамжны улстөрч”-өөс УИХ-ын гишүүний суудалд тухлаад авсан Ж.Батзандан ууртай явах болсон. Тэрбээр “Энэ муусайн олигархууд үнэн үг хэлсэн залуучуудынхаа амыг барих санаатай байх шиг байна. Муусайн олигархуудтай ясаа цайтал үзэлцэнэ дээ. Би ямар шоронд орж үзээгүй биш. Намайг өөрсдийнх нь талаар үнэн юм яриад эхлэхээр амыг минь барих гэж элдвийн юм сонин хэвлэлээр бичуүлж байна” гэж ирээд л сүрхий хашгирна билээ. Овоо босгоогуй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг хэлэх шалтаг байгаагүйсэн бол хэрүулч ч гэсэн Ж.Батзандан юунд ингэж уурлах билээ дээ.

Түүний хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болох хүсэлтэй байгаагаа ил тод хэлсэн хэдий ч улс төрд түрүүлж орж ирснээр нь ШТүвдэндорж булаасан түүх бий. Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн “дагавар хүн” гэгддэг УИХ-ын гишүүн С.Одонтуяа саяхан бас нэг хачин үйлдэл хийдэг юм байна. “Эртэч монгол хүн” уулзалтад “Шантарч үл болно” сэдвээр илтгэл тавьсан юм л даа. Гэтэл хоёр хоногийн дараа туслах нь их л сандарчихсан утасддаг юм байна. “Танай сонин дээр манай гишүүний илтгэлээс хийсэн сурвалжлага гарсан уу. Мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэл, мэдээллүүдийг бүгдийг нь буцааж татаж байгаа юм. Танайх дээр гарсан юмаа эргүүлж цуглуулах боломж бий юу” гэсэн хачин юм асууж байх юм. Бодвол их л сүрхий шүүмжлүүлсэн бололтой юм. Ийнхүу ардчиллаар овоглосон энэ нам “Алтан хараацай”-нуудаас эхлээд “Алтан гадас”, Ардчилсан хүчний холбоо, МоАХ гэх фракцууддаа хүлүүлчихсэн, залуу уеэ чангахан дуугаргадаггүй айхтар өвчин туссаныг сануулаад байх шиг. Юутай ч АН-ын заяуусын ахмадууддаа ‘зарласан дайныг дүрэлзэх, унтрах эсэхийг нь харж суух үлдэж байна.

 

 Ч.БАТМАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих