Орхоны дарга нар тусгай хивсэн замаар зорчин алдав

68774767e0c43ca0originalОрхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Нутгийн удирдлагын ордондоо томоохон шинэчлэл хийх тухай шийдвэр гаргасан нь Засаг даргыгаа нүүр хийх газаргүй болгожээ. Учир нь тэрбээр нутгийнхаа удирдлагын ордонд гурван зориулалтаар хивсэн зам бий болгох шийдвэр гаргасан байна. Мэдээжийн хэрэг эхнийх нь дарга нар зорчих, хоёрдугаарх нь төрийн албан хаагчид, харин гуравдугаар замаар иргэд зорчих тухай “гайхалтай” шийдвэр гаргасан нь ийнхүү Засаг даргаа “ухаан алдахад” хүргэсэн юм байх. Тиймээс Засаг дарга нь “Зөв харж инээж буруу харж уйлж” байж энэхүү шийдвэрийг нь цуцалжээ.

Орон нутгийн сонгуулиас хойш төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг халж, тэдгээрийн оронд боловсрол нимгэн, ажлын дадлага туршлагагүй хүмүүс томилсны нэг тодхон жишээ энэ буюу. Орхоны Тамгын газрын даргын хувьд бол төрийн алба гэж юу байдгийг мэдэхгүй, ажил хийх гэж төөрсөн л нэгэн гэдэг нь эндээс харагдана. Түүний гаргасан шийдвэрийн утга нь өөрөө маш ойлгомжтой юм билээ. Ухаандаа ажилд авсан дарга нараа тусгай замаар явуулж тал засах нь. Нөгөө талд төрийн албан хаагчдаа бас хоосон хоцроохгүйн тулд хоёр дахь замыг бэлдэжээ. Харин гуравдах зам бол эгэл борчуудын зам. Эгэл борчуудаа замаар хүртэл тусгаарласны учир нь бид бол та нараас өөр хүмүүс шүү гэсэн утгыг илэрхийлсэн бололтой юм. Ичиж үхмээр ийм зүйл өнөөдрийн төрийн албанд олон болж байгаагийн нэг илрэл нь энэ. Орхон аймгийн Тамгын газрын даргын хувьд ажлаа мэдэхгүйн зэрэгцээ бусдад шийдвэр гаргах түвшинд ажил хийдэг хүн болж л харагдах гэсэн мулгуу нэгэн бололтой юм.

С.Баяр

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих