МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БАЯЛАГ ХУВААГДАЖ БАЙНА

big_mongolia_12ЛОНДОН. /Би-Би-Си/. Олон зуун жилийн турш нүүдэлчин, малчин ард түмэн гэж дуудагдаж байсан Монгол Улсын үе алт болон зэсийн томоохон ордын ачаар хэдийнээ ард хоцорчээ.
“Оюутолгой” төсөл нь Төв Азид оршдог, хүн ам сийрэг суурьшсан тус улсын эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлснээр олон улсын тавцанд эдийн засаг нь хамгийн хурдан өсч буй улсуудын нэг болоод байгаа юм.
Гэвч энэ жилийн хувьд, Рио Тинто болон Монголын Засгийн газар гэрээний заалтуудын талаар маргаантай байна. Уг төсөлд яагаад хоёр тэрбум гаруй доллар хэтрүүлэн зарцуулаад байгааг тайлбарлахыг Рио Тинтогоос Улаанбаатар хүсч байгаа билээ.
Монголчуудын зарим нь уг уурхайгаас ирэх баялаг Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө гэдэгт үл итгэсэн байдалтай байгаа билээ.

Тэдний нэг болох рэпэрчин Жи “Монголчуудын эрх ашгийн төлөө Засгийн газар юу ч хийж чадахгүй байна. Уул уурхайн ачаар бидний амьдрал сайжирна гэж бодохгүй байна. Хэнд илүү эрх мэдэл байна, тэр хүн л илүү баялагтай болж, илүү хүчирхэгждэг болохоос биш бидэн шиг хүмүүс биш. Тэдний хэрэгцээ бол тэдний л хэрэгцээ. Бид өөрсдийнхөө хэрэгцээний төлөө ажиллах хэрэгтэй” гэж хэлэв.
Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих