Танилц, тєрєєс тєрсєн шинэ ТЭРБУМТАН

Ард тvмнийхээ “vйлчлэгч” элч, тєлєєлєгч болохоор тєрд орж ажиллаж байгаа тєрийн албан хаагчид чин шударгаар ажиллаж байгаа эсэхийг мэдэх нэг шалгуур нь жил бvр АТГ-т мэдvvлдэг ХОМ байдаг билээ.Эндээс хэн нь ард тvмний тєлєє ажиллаж, хэн нь тєрийн албаны нэр хvндийг ашиглаж, олигархи болж байгааг ард тvмэн шvvдэг.

 Тиймээс манай сонин хар мягмар гараг хэмээн Монголын тvvхэнд бичигдэж, УИХ-ын 2008-2012 оны парлатентад суухын тєлєє таван иргэнийхээ амийг золиосолтлоо тэмцэлдсэн сонгуульд ялалт байгуулсан гишvvдийн хэн нь юуны тєлєє тэмцэлдэж, тєрд суусныг олон нийтэд мэдээлэхийг зорилоо.

Б.Чойжилсvрэн гурван жилд зургаан шинэ компанитай болжээ
Тєрийн албаны нэр хvндийг ашиглаж, хувийн эрх ашгаа хєєж, тєрєєс тєрж байгаа шинэ тэрбумтнуудын жагсаалтын тэргvvн эгнээнд 2008 оны парламентын сонгуульд МАХН-аас нэр дэвшин Увс аймгийн XV тойргоос УИХ-д сонгогдсон эрхэм гишvvн Б.Чойжилсvрэнг нэрлэж байна. Зах зээлд шилжих vеэс эхлэлтэй “Хурд” ХХК-ийн захирал 1997 онд тухайн vеийн МАХН буюу одоогийн МАН-д элссэн гэдэг. Улмаар 2005 онд намын нєєцийн томилгоогоор Ерєнхийлєгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалд томилогдож, тєрийн алба хаших болсон автоматикч телемеханикч мэргэжилтэй залуу гишvvн маань 2008 онд УИХ-д сонгогдохдоо “Хурд-Хvнс”, “Хурд-Авто”, “Хурд-групп” гэсэн гурван ХХК-ийг эзэмшдэг байсан юм.

Гэтэл бизнесийн салбараасаа хєндийрч, “сонгогчид ард тvмнийхээ тєлєє завсар зайгvй зvтгэсэн” гэх энэ гурван жилийн хугацаанд тvvний эзэмшлийн компаниуд нь “Рапид харш”, “Хаус инвест”, ”Талын шонхор”, “Сауд гоби коэл транс”, “Сауд гоби блейк гоулд”, “Апартмент Кей Эйч” гэсэн зургаан компаниар єргєжжээ. Мєн 2008 онд 14 сая байсан хадгаламжин дахь мєнгє нь 282 сая 659 мянган тєгрєг болж єссєн байна. МАН-ын хууччуултай мєр зэрэгцэн 2008 оны сонгуулиар УИХ-д орж ирсэн эрхэм бизнесмэн гишvvнийг сонгуулийн vеэр сонгогчиддоо 50 мянган тєгрєг тарааж, цагаан сараар 10 мянган тєгрєг барьж золгодог гээд хєрєнгє мєнгєтэй холбоотой хэл ам тасардаггvй. Энэ тухайд нь хууль батлах vндсэн ажилдаа оролцдоггvй гээд хэлчихвэл хилсдэхээргvй гишvvний маань удирддаг компаниудтай холбоотой бололтой. Тиймээс тvvнийг 2008-2012 онд тєрєєс тєрж буй шинэ тэрбумтан буюу олигархиар нэрлэж байна.

Н.Энхболдын дансан дахь мєнгє єсчээ
2008-2010 оны ХОМ-ээ мэдvvлсэн УИХ-ын гишvvдийн хєрєнгє, зоорийн жагсаалтад УИХ-ын гишvvн Б.Чойжилсvрэн шиг хєрєнгє, мєнгє нь vсрэнгvй єссєн хvн байсангvй. УИХ-ын бусад гишvvд єнгєрсєн хугацаанд хєрєнгє зоорио нэмэгдvvлэхэд тєдийлєн анхаараагvй бололтой. Юутай ч Б.Чойжилсvрэнгийн араас УИХ-ын гишvvн Х.Бадамсvрэн 2008-2010 онд ”Тун эрдэнэ фарм”, А.Тлейхан “Зангал” ЗБН-ийн 51 хувь, Ц.Цэнгэл ”Хасвуу” компанийг эзэмшдэг болсныг эс тооцвол єєрийн эзэмшлийн компанийн тоогоо нэмэгдvvлсэн хvн байсангvй. Харин хадгаламжин дахь мєнгє нь огцом нэмэгдсэн гишvvдийг нэрлэвэл УИХ-ын гишvvн Х.Баделхан 2008 онд 62 сая тєгрєгтэй байсан бол 2010 онд 179 сая 700 мянга болжээ. Мєн УИХ-ын гишvvн Н.Ганбямба 2008 онд 294 сая орчим тєгрєгтэй байсан бол 2010 онд 294 сая 538 мянга, Х.Жекей 2008 онд хадгаламжгvй байсан бол 2010 онд 24 сая 987 мянга, Д.Лvндээжанцан 2008 онд найман сая тєгрєгийн хадгаламжтай байсан бол 2010 онд 63 сая, Д.Одбаяр мєн найман сая тєгрєгийн мєнгєн хуримтлалтай байсан бол 2010 онд 68 сая 248 мянга, хадгаламжгvй байсан Д.Тэрбишдагва 141 сая, 16 саяын хадгаламжтай байсан Н.Энхболд 181 сая тєгрєгийн хадгаламжийн данстай болсон байна.

Тvvнчлэн УИХ-ын гишvvн Р.Амаржаргал “Шим” ХК-ний 5561, “Чимбай” ХК-ний 26 ширхэг, Ц.Сэдванчиг “Жаргал жигvvр” ХХК-ний 500 ширхэг хувьцааг тус тус нэмж авчээ.

С.Энхзаяа

“Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих