“ЦАГААН УТАС”
ТОКИО. Японы нэгэн цахим хуудсанд тус улсын иргэдийн хувьд хачирхалтайд тооцогддог гадаадын “ажил, мэргэжил”-ийн талаар сонирхолтой мэдээлэл гарчээ. Хятадын “оршуулган дээр уйлагч”, Вьетнамын “шүхэр түрээслэгч”, Хятад болон АНУ-ын “алтан шүд дахин ашиглагч”, АНУ болон Францын “нохойн ам үнэрлэгч”, Энэтхэгийн “нэг удаагийн асаагуур цэнэглэгч” зэрэг сонирхолтой “мэргэжлүүдийн” дунд Монголын “хүн-таксфон” гэсэн мэргэжил торойно.
“Монголд нийтийн утас ч хулгайлагдах аюултай. Тэд ихэнх нь гар утас хэрэглэдэг авч хаа нэг таксфон хэрэглэх үе хэнд ч тохиолдоно. Иймээс тэд “хүн-таксфон”-ыг ашигладаг. Энэ нь утас эзэмшигч бусдад утсаа түр ашиглуулдаг мэргэжил юм. Эзнийх нь хажууд утсыг нь ашиглах тул хулгайд алдана гэх аюулгүй” гэж бидний мэдэх “цагаан утас”-ыг тайлбарласан байна.
Л.Урангуа
МОНЦАМЭ
URL: