БУРХАН ТӨРҮҮЛДЭГ ГЭХ В.МӨНГӨНЧИМЭГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

527-1364881170middleХөвсгөл аймгийн Галт сумын иргэн В.Мөнгөнчимэг биенээсээ 2000 орчим чулуу, уран нарийн хийцтэй бурхан төрүүлсэн гэсэн мэдээлэл тархаж олныг гайхшруулсан билээ. Тэгвэл тус аймгийн дэлгүүрийн худалдагч “Тэр бөөлжөөд байгаа бурханаа манайхаас худалдаж авсан” гэснээр нийгэмд тархаад байсан эл мэдээлэл эргэлзээтэй болсон. Одоогоор В.Мөнгөнчимэгийн асуудлыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Галт сумаас энэ асуудлыг тодруулах ажлын комисс томилон ажиллуулж байгаа аж. Худал мэдээлэл олон нийтэд тархаасан гэсэн үндэслэлээр энэ сарын нэгнээс шалгаж байна хэмээн Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг ярив.
    Б.Заяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих