ОРГОСОН ЯЛТНУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД ИЛ БОЛГОВ
ШШГЕГ-н Тогтоол гүйцэтгэх газрын харъяа Ховд аймаг дахь жирийн дэглэмтай хорих 457-р ангиас өнгөрсөн сарын 18-ны өдөр бүлэглэн оргосон ялтан Хөтөөгийн Мягмаржав, Цэндмаагийн Батбаяр, Адъяабаатарын Отгонбаяр нарыг цагдаагийн байгууллага одоо болтол олж илрүүлээгүй байна. Нийгэмд сул чөлөөтөй явж буй эдгээр онц аюултай гэмт хэрэгтнүүдээс сэрэмжлүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн газраас тэдний мэдээллийг олон нийтэд ил болгожээ.
Оргосон ялтнууд Ховд, Увс, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт оргонож байж болзошгүй гэж албаны эх сурвалж мэдээлжээ. Иймээс тэдгээр аймгийн ард иргэдийг нэн тэргүүнд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж буй юм. Эрэн сурвалжлагдаж байгаа оргодол ялтны талаарх үнэн зөв мэдээллийг худалдан авах ба нууцлалыг чанд хадгалах ажээ. Тэдний талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын 262425,265680, 265733, 88091166 дугаарын утсанд өгөх боломжтой юм.
Оргодлуудын хувийн мэдээллийг хүргэхэд:
1. ХӨТӨӨГИЙН МЯГМАРЖАВ: 1990 оны 09-р сарын 23-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэхийн өмнө эрхэлсэнтодорхой ажилгүй, Увс аймгийн Тариалан сумын Мянгад багт оршин сууж байсан. Ам бүл 10
Ял шийтгэл:
Ялтан Х.Мягмаржав нь 2006 оны 04 дүгээр сар, 2012 оны 02 дугаар сар, 2012 оны 10 дугаар саруудад тус бүр 3 удаа Эрүүгийн хуулийн 145.2-р зүйл ангид зааснаар ял шийтгэгдэж байсан.
Содон шинж тэмдэг:
Биеийн өндөр 168 см, 60 кг жинтэй, гонзгой бор царайтай, хар үстэй, өтгөн хар хөмсөгтэй, давхараатай бор нүдтэй, жижиг дэлдэн чихтэй, монхор хамартай, толгойн ар дагзанд хагарсан соривтой, хоёр гарын шуунд шархны бор соривуудтай, бие дээрээ шивээсгүй. Оргох үедээ ялтны хангалтын хувцас болох гадуураа саарал өнгийн куртик, саарал өнгийн өмд, хуучин бакалтай.
2. АДЪЯАБААТАРЫН ОТГОНБАЯР: 1992 оны 10-р сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэхийн өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт оршин сууж байсан. Ам бүл 6.
Ял шийтгэл:
Ялтан Адъяабаатарын Отгонбаяр нь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 2010 оны 05 дугаар сард иргэн М-ийн 5 настай охиныг хүчиндсэн. Анх удаагийн ял шийтгэлтэй.
Содон шинж тэмдэг:
Биеийн өндөр 150 см, 55 кг жинтэй, гонзгой бор царайтай, хар үстэй, шингэн хар хөмсөгтэй, бүлцэн нүдтэй, жижиг дэлдэн чихтэй, монхор хамартай, толгойн ар дагзанд хагарсан, нурууны баруун хэсэг зүсэгдсэн сорвиудтай, зүүн мөрөнд хутгалуулсан сорвитой, холын хараа муутай биендээ шивээсгүй. Оргох үедээ хар саравчтай малгай, ялтны хангалтын хувцас болох гадуураа саарал өнгийн куртик, саарал өнгийн өмд, хуучин бакалтай.
ЦЭНДМААГИЙН БАТБАЯР: 1985 оны 10-р сарын 27-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суман төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэхийн өмнө Говь-Алтай аймгийн Бугат сумын 2-р багт оршин сууж байсан ам бүл 6.
Ял шийтгэлийн талаар
Ялтан Цэндмаагийн Батбаяр нь 2010 оны 09-р сарын 02-ний өдөр Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2, 148-р зүйлийн 148.1, 261-р зүйлийн 261.1-д заасан зүйл ангиудаар 4 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 2 удаагийн ял шийтгэлтэй.
Содон шинж тэмдэг:
Биеийн өндөр 163 см, 61 кг жинтэй, гонзгой бор царайтай, хар үстэй, өтгөн хар хөмсөгтэй, бор нүдтэй, том чихтэй, шулаан хамартай, нуруун дээрээ соривтой, биендээ шивээсгүй. Оргох үедээ ялтны хангалтын хувцас болох гадуураа саарал өнгийн куртик, саарал өнгийн өмд, хуучин бакалтай.
МОНЦАМЭ
URL: