Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, аюулгүй хэрэглээ
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
|
||
Аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биолог (нян, вирус гэх мэт), физик (яс, шил, цацраг туяа гэх мэт), химийн (хорт бодис, хортон шавж мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис) хүчин зүйлс агуулаагүй хүнсийг хэлнэ. Хүнсний аюулгүй байдал нь хоол, хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байх баталгаа юм.
Шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар шинж чанартай байдаг вэ? Мах: Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махнб өвөрмөц, аятайхан үнэртэй байна. Загас: Хайрс нь гялгар өнгөтэй, тунгалаг салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, загалмай нь тод улаан ягаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна. Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн, гашуун биш, аятайхан амттай байна. Өндөг: Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр нь хэвийн байна. Сүү: Ялимгүй шаравтар туяатай цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг ба салслаг байж болохгүй. Гурил: Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас цааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөлгүй, амархан бутардаг байна. Будаа: Харлаж цоохортоогүй, хөгцний үнэргүй, гашуун, хөгцөрсөн амтгүй, хортон шавж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадасаар бохирлогдоогүй байна. Жимс, хүнсний ногоо: Цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавж, мэрэгч, ургамалын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гадны аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна. Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо чанар, шинэлэг байдлаас гадна |
URL: