“Дижитал” хамтлагын дуучин Эрка: Монгол улсын ерөнхийлөгч бол новш…

Илүү үгээр яах вэ. Түүний хэлснийг л шууд унш. Тэгээд юу бодож байгаагаа шууд цаасан дээр буулга. Сайтад сэтгэгдэлээр илгээсэн ч болно. Энэ бол хамгийн үнэн үг мөн эсэхийг уншигч та  л тунгаана…

Баавар бол новш… Монгол улсын Ерөнхийлөгч бол новш….Монгол улсын ерөнхий сайд бол новш….Улсын их хурлынхан бол новш……Монгол улсын хууль шүүхийнхэн новш ….Монгол улсын уул уурхайн хан бол новш…Эрүүл мэндийн салбарынхан новш …Багш нар новш …Сэтгүүлч нар новш …..Урлагийнхан новш ….Би ч бас новш ….Яагаад бид ийм болчихвоо ?????бид бие биенээ хайрладаг ,бид хүн хүнээ хүндэлдэг хүн хүнийхээ зүрхэнд үнэ цэнэтэйгээр оршдог нандин чанар хааччихсан бэ????Тэгсэн мөртлөө хүн бүрээс Эх орондоо хайртай юу? Гэж асуухад бүгд дуу нэгтэйгээр хайртай гэж гар өргөнө магадгүй зарим нь бүр цээжээ дэлдэнэ . тэр хайрлах эх орон чинь хайрлах уул ус ургамал амьтан тэгээ л болоо юу ???? Би бол эх орон гэдгийг МОНГОЛ ХҮН гэж бодож байна .Эх орноо хайрлахыг МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНЭЭ хайрлах гэж ойлгож байна .Бид цөөхүүлээ 3 сая хүрэхгүй байж яагаад 30,40 сая 300,400 сая хүнтэй улсууд шиг бие биедээ харгис хэрцгий зан гаргадаг юм бэ?бүгдийг яагаад буруу талаас нь харж харлуулдаг болчихвоо??Худлаа гэвэл та бүхэн сонин хэвлэл эргүүлээд хар,Интэрнэт сайтуудыг унш ,Телевизээр мэдээ үз .
За яахав хэдүүлээ хүний амьдралыг мөчлөгөөр нь хуваагаад Баавар гэдэг хүний сүүлийн 10 жил хаагуур юу хийж явсныг буцаагаад тооцоод үзэе .Тэр 3650 өдрийн 650 өдөр нь тамхи татаж мань хашир архи уудаггүй магадгүй зарим нэг хүмүүстэй ам зөрж муудалцаж ,магадгүй бүр заримтай нь гар зөрүүлж явж. Тэгвэл үлдсэн 3000 тэр дуу бичүүлж,дуу дуулж,бүжиглэж, тоглолт зохион байгуулж явсан, залуучуудынхаа оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулж, монгол орныг тойроод, монгол эх нутгаараа уран бүтээлчдийг дагуулаад дуу дуу дуулж явсан, хүүхдээ хүмүүжүүлсэн, ханиа халамжилсан, ээждээ сүү цайг нь талхыг нь дөхүүлж өгч байсан, инээж наргиж явсан. Үүнээс хар нь бидэнд хар нь илүү том харагдаж цагаан нь анзаарагдахгүй байгаа юм бэ? Бид яагаад бие биенээ новш болгож хардаг болчихдоо байгаа юм бэ???би зүйрлүүлж хэлэе: Нэгэнт алдаа гаргаж буруу зүйл хийчихдээ гөврүү гүйтэл ороолгуулчаад гэмшин бүлтгэнэн зогсоо хүүхдийн дээрээс нэмээд чулуу шидээд байдаг ахан дүүстэй байхыг би хүсэхгүй байна . Амьдралд зүгээ олохгүй төөрч будлиж тэмтчин алхаж байгаад хөл алдан унахад нь дээрээс өшигчин дэвсээд байдаг анд найзуудтай байхыг би хүсэхгүй байна . Буруу хууль дүрэм гэж байлгүй л яахав гэхдээ алдсан нэгнээ хүн бишээр чихчиж байгаа нь Монголчууд бид мөн үү???Бидэн дундаас амьдралд алдчихаад төр засаг минь түмэн олон минь гэж залбираад гомдол мэдүүлэхгүй та бүхний дунд дуулаад уйлаад ажиллаад амьдраад жаргал зовлонгоо хуваалцаад амьдарч байгаа байж байна . Тэд тэглээ гээд эх орон элгэн сааднаасаа нүүр буруулж харь орон луу зугтааж харийн хүний өмнө бөхөлзөж Шалийг нь угааж яваагүй .Би мэднэ намайг жаахан хүүхэд байхаас л авахуулаад энд сууж байгаа ах эгч нар минь арван хэдтэй хорин хэдтэй нийгэм тэднийг хүлээж авах нь байтугай тоож хараагүй жаахан хүүхдүүд эхэлж л байсан бид үргэлжлээд бас л адилхан жаахан хүүхдүүд эхэлж л байсан үргэлжлээд дүү нар эхэлж л байна . Та бүхний өмнө сайн муу сайхан муухайгаа дуудуулаад 10 жил 20 жил 30 жил бүх насаараа ч амьдарч л байна .Тэднээс нэг ч удаа эх орон элгэн саднийхаа эсрэг үзэлтэй дуу гарч байгаагүй би 100 хувь батална.Нулимасаа залигаад зовлогоо нуугаад насаараа амьдрах тийм ч сайхан зүйл биш шүү .Монголын төлөө цохилох нэг ч гэсэн зүрх Монголд хэрэгтэй гэж би бодож байна . Эцэст нь та бүхнээс хүсэх нэг л хүсэлт байна .Сэтгүүлч та үзгээ барихаасаа өмнө ,шүүгч та алхаа цохихоосоо өмнө,хууль баталдаг эрхэм та кнопоо дархаасаа өмнө,комэнт бичигч та хуруугаа хөдөлгөхөөсөө өмнө…хүн бүр дор дороо 5хан минут бодоод үзээрэй өөрөөсөө асуугаарай би хэнийг буруутгаж юу хийх гэж байна вэ? Гэдэг ээ…..Монгол хүн Монгол хүнийхээ хувь заяаг шийдэх гэж байгаа шүү.Бид нэг нэгнээ новш болгож хармааргүй байна алдсан нэгнээ ад болгож зүхмээргүй байна. БаярлалааЯг үнэндээ үүнээс ихийг яримаар байна бид бүгд бие биенээ ойлгож хайрлаж хүндэлж халуун дотноор тэвэрдэг болтол нь яримаар байна…

“Дижитал” хамтлагийн албан ёсны фэйсбүүкээс

URL:

Сэтгэгдэл бичих