Ажилчдынхаа цалинг өгөхгүй луу унждаг “Бридж”-ийн Д.Ганхуяг тойргийнхоо сонгогчидыг гийгүүлнэ гэвэл номонд хазгай

Саарал ордонд шал дэмий хууль дүрэм ярьж онолдож, цэцэрхэж явдаг, тэрхүү яриа нь ч амьдрал дээр биелэгддэггүй, биелүүлэх тал дээр ч дорвитой санаа тавьдаггүй мануухай царайлсан эрхэм түшээд мэр сэр байдаг. Тэдний нэг бол Бридж хэмээх том группээр овоглож явдаг Д.Ганхуяг юм. Энэ хүний элдэв долоон хууль дүрэм яриад улс төржиж байхыг телевизээр харсан хэн боловч Үнэхээр лут хүн байна даа гэж боддог байх.

 Гэвч Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг эрхэм түшээ Д.Ганхуяг өнгөн дээрээ л нэг их том том дуугараад байдаг болохоос биш цаагуураа бол түүний хэлсэн ярьсан, онолдож цэцэрхсэн нь амьдрал дээр хэрэгжиж байсан түүх бараг байдаггүй ажээ. Ямар сайндаа л УИХ-ын зарим гишүүн За даа, Ганхуяг гэдэг энэ нөхрийн хий хоосон нолдох ч яамай байна даа. Хэлсэн ярьсан нь амьдрал дээр ямар хэрэгждэг биш хэмээн залхсан өнгө аястай хэлж байхав. Гэвч Д.Ганхуягийн зарим хэлсэн ярьсан нь амьдрал дээр бас хэрэгждэг гэнэ шүү.

Даанч тэр нь улс орны хувь заяатай холбогдолгүй, сонгогдсон тойрогтой нь ч холбогдолгүй, ердөө л амин хувийнх нь эрх ашигтай холбоотой байдаг аж. Мань хүн 2004 оноос хойш УИХ-д хоёр ч удаа сонгогдож, саарал ордонд долоон жилийн турш элдэв долоон онол ярьж цэцэрхсэн хүн. Ингэлээ гээд түүнийг долоон жилийн турш магнай дээрээ залсан баянзүрхчүүд хожсон юм ер үгүй. Түүний Бридж хэмээх том групп Баянзүрх дүүрэгт оршдог. Гэтэл Д.Ганхуяг дөнгөж хажуудаа байгаа дүүрэг, хороодоо дэмжиж, тэтгэж, өнгөтэй өөдтэй болгох тал дээр өчүүхэн ч санаа тавьж байсангүй, харин өөрийн нь Бридж групп л өдрөөс өдөрт өнгөжин жавхаажаад, арвижиж мөнгөжөөд байгаа тухай баянзүрхчүүд ярьдаг боллоо.

 Ер нь Д.Ганхуяг тус дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон мөртлөө тойрогтоо хийсэн юм юу ч байдаггүй гэнэ. Зарим гишүүн улсын төсвөөс луйвардах шахам өөрсөддөө хуваарилуулсан нэг тэрбум төгрөгийг сонгогдсон тойрогтоо гарынхаа салаагаар алдаг оног савируулчихаад, түүнийгээ нэг л их юм хийчихсэн аятай ярьж цэцэрхээд байдаг. Д.Ганхуяг бол тэдний л нэг юмсанж. Мань эр тойрогтоо юм хийж гийгүүлэх нь байтугай өдөр шөнөгүй мөнгө хүүлж байгаа Бридж группийнхээ ажилчдын цалинг бүтэн жилээр тавилгүй удаа дараа луу унжиж байсан хүн юмсанж. Ер нь ойр дотны хүмүүс нь түүнийг зөвхөн өөртөө л ууталж завшихыг эрхэм болгодог, харин мөнгө төгрөгийг гадагш нь цацахдаа ихээхэн харамч нарийн хүн гэж ярьдаг юм байна.

Нэг тэрбум 900 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, зөвхөн ъБриджъ групп нь гэхэд л барилгын бизнес эрхлээд өч төчнөөн сая төгрөг эргэлдүүлж, бас энд тэндээс элдэв аргаар өч төчнөөн сая төгрөг шүүрч байдаг хэрнээ ажилчдынхаа цалинг тавилгүй удаа дараа луу унжиж байсан нь дэндүү ичгэвтэр. Жишээ нь енгөрсөн жил  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг аа, та ажилчдынхаа цалинг тавиач ээ гэсэн гарчиг бүхий нийтлэлүүд сонин хэвлэлээр цацагдаж, сүүлдээ ажилчид нь бүр телевиз дуудахад хүрч байжээ. Энэ тухай Бридж группийн ажилчдын мэдүүлж байсан гомдол ч бидний гарт байна.

 Тухайлбал  Бид 2009 оны 9-р сараас хойш цалингаа бүтэн авалгүй жил дамнан ажиллаж байна. 2009 оны 12-р сард телевизийнхэн газар дээр нь очиж сурвалжлага хийгээд ч энэ байдал өнөөг хүртэл дээрдсэнгүй. Мөнгөгүй байна, удахгүй цалинг чинь бүтнээр нь өгнө хэмээн 50 юмуу 100 мянган төгрөг өгч түр аргацаасаар, бид ч цалингаа авна гэж горьдлого тээн хүлээсээр бүтэн жил боллоо. Бридж-ийн удирдлагууд болох УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Сэдваанчиг нар төрийн томоохон албанд, тодруулж хэлбэл саарал ордонд сууж байгаа болохоор ч тэр үү, цалингаа тавьчих болов уу гэж бид бүхэн найдсаар өнөөдрийг хүрлээ.

Энэ томчуул чинь өнгөн дээрээ л нэг их өгөөмөр улс болж харагдаад байдаг болохоос биш цаанаа бол дэндүү харамч нарийн улс байдаг юм байна. Худлаа үнэн амлаад их хуралд нэр дэвшихдээ ард түмний амьдралыг тэгж сайжруулна, ингэж сайжруулна, төчнөөн төгрөгийн цалинтай болгож ядуурлаас ангижруулна энэ тэр гээд л чалчаад байдаг. Гэтэл энэ Ганхуяг гишүүний байж байгаа царайг хар л даа. Компанийхаа хэдэн ажилчдын цалинг тавьж чадахгүй байж юун улс орон, юун дүүрэг, хороодыг өөд нь татах. Ганхуяг гишүүн телевизээр цэцэрхэхдээ үнэхээр гаргууд, харин амьдрал дээр бол иймэрхүү арчаагаа алдсан байдалтай л байдаг хүн дээ. Цалин мөнгөгүй бид үнэндээ сөхөрч гүйцээд байна.

Гэтэл мөнгийг тэрбум тэрбумаар нь эргэлдүүлж байдаг Ганхуяг гишүүн хэдэн ажилчдаа үнсэнд хаягдсан шалз шиг байлгаж байгаа нь жинхэнэ эмгэнэлъ гэх зэргээр мэдэгдэж байлаа. Нээрээ ч ъБриджъ-ийн ажилчид 2009 онд телевиз дуудаж бухимдалаа илэрхийлж байлаа. 2010 онд мөн л бухимдалаа илэрхийлэхээр телевизийнхэнийг дуудахаар болж. Гэтэл Бридж-ийн удирдлага Ямар нэгэн телевиз радио, сонин хэвлэлд ярилцлага өгөх юм бол хоолноосоо сална гэж мэдээрэй гэх зэргээр айлган сүрдүүлсэн байгаа юм. Уг нь сонгогчид төрийн нүүр харалгүйгээр бид бүхнийхээ амьдралд жаахан ч гэсэн гэгээ татуулах болов уу, баян бизнесмен болохоороо ажилгүйдэл, ядуурал зэргийг арай өөр өнцгөөс харах болов уу гэсэндээ л  Бридж хэмээх баян группийн Д.Ганхуяг мэтийг УИХ-д сонгодог шүү дээ.

Зарим сонгогчид түмэнд түгсэн нэр алдартай их аварга Б.Бат-Эрдэнэ, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг сонгосон байх. Харин Д.Ганхуягийн хувьд юуных нь түмэнд түгсэн нэр алдар байх билээ. Баяжиж хөлжсөн арга туршлагаа бид бүхэнтэй хуваалцаад ажилгүйдэл, ядуурлыг арай өөр өнцгөөс харах болов уу гэж л түүнд хоёр удаа итгэл хүлээлгэж, бараг найман жилийн турш тэргүүн дээрээ залсан хэрэг. Тэрнээс биш Д.Ганхуяг шиг саарал ордоноор болсон болоогүй хууль ярьж онолдож, цэцэрхэж явдаг хүмүүсээр л монголчууд дутав гэж дээ. Иймэрхүү этгээдүүд бол бидэнд ерөөсөө хэрэггүй. Монголчууд ийм хүмүүсээс үнэхээр залхаж гүйцээд байгаа. ДГанхуягийн нэг таагүй зүйл гэвэл япончуудын нэрийг барьж өөртөө маш их мөнгө хуримтлуулсан хүн. Түүний Бридж групп Монголын засгийн газрын хөрөнгөөр япончуудтай хамтарч маш том бизнес эрхэлдэг бөгөөд наад захын жишээ гэхэд л Бридж групп өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд япончуудтай хамтарч хэд хэдэн сургууль барьж төр засгаас асар их мөнгө ъцохьсонъ байдаг. Гэвч энэ их мөнгөнөөсөө баянзүрхчүүдэд хялайлгаж байсан түүх байдаггүй ажээ. Ажилчдынхаа цалинг тавихгүй луу унжаад байдаг хүн жирийн иргэдэд юу ч хялайлгах билээ дээ. Харин 2004, 2008 оны сонгуулийн үеэр өөрийгөө тэнгэрт тултал өргөмжилж Би тийм зүйлийг тэгж бүтээнэ, ингэж бүтээнэ, эрхэм та бүхнийгээ тэгж ажилтай болгоно, ингэж ядуурлаас гарганаъ гэх мэтээр худлаа амласан нүсэр сурталчилгаандаа зориулж мөнгийг шуудай шуудайгаар нь хаясан гэх бөгөөд магадгүй мань хүн үүнийхээ хүчээр л парламентад хоёр удаа сонгогдсон болов уу. Тэрнээс биш баянзүрхчүүд Манай Ганхуяг гишүүн биднийг сайн сайхан амьдруулахын тулд тийм зүйл бүтээж өгсөн, тэгж тусалсанъ гэж парламентад дахиж сонгоогүй билээ.

Баянзүрх дүүргийн хэсэг сонгогчид

Элдэв явдал

Хуулбарлахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих