Б.Цасанчимэг: Маргаашаас хүйтэрнэ
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уур, орчны хүрээлэнгийн цаг уурч Б.Цасанчимэгээс тодрууллаа.
-Өчигдрөөс нийслэл болон зарим томоохон хотуудад цас орлоо. Орон нутгийн цаг агаарыг тоймлон хэлэхгүй юу?
-Маргааш /өнөөдөр/ өдөр ихэнх нутгаар цас орохгүй. Шөнөдөө баруун аймгуудын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Зүүн аймгуудын нутгаар хүйтрэх төлөв ажиглагдсан.
Тодруулбал, Халх голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Харин бусад аймгуудад хүйтний эрч чангарахгүй.
-Нийслэлд цаг агаар ямар байх нь вэ?
-Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрч, шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 12-14 хэм болно.
-Тэгвэл ойрын өдрүүдийн цаг агаарын байдлыг тодруулахгүй юу?
-Энэ сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ зэрэг сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө гурван хэмийн дулаан байна.
Салхи ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Б.Заяа
URL: