Шакира нярайлснаасаа хойш анх удаагаа олны өмнө гарлаа

Shakira promotes her perfumes at Sephora - ParisКолумбын нэрт дуучин Шакира нярайлснаасаа хойш анх удаагаа олны өмнө гарлаа. Тэрээр Парист “S By Shakira” үнэртэй усаа танилцуулахаар очсон юм. Хэдхэн сарын өмнө Милан хүүгээ өлгийдөн авсан Шакира тун жаргалтай харагдаж байсан гэнэ. Түүнд шүтэн бишрэгчид хүүдээ өгөөрэй гэж хөлбөмбөгийн жижигхэн өмсгөл, жижиг гитар өгсөнд дуучин ихэд баярлаж, талархлаа илэрхийлж байжээ. Шакира өөрийн нэртэй үнэртэй усаа загварын гол өлгий гэгддэг Парист танилцуулснаар олон түмэнд бүрэн таниулахыг зорьж буй юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих