БЕРЛИНИЙ ХАНЫГ НУРААСАНД ХИЛЭГНЭЖ БАЙНА

big_23d4565wq46qqqТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Орон сууцны цогцолбор барихаар Берлиний ханын үлдэгдлийг нураах ажил нутгийн оршин суугчдын ширүүн тэмцэлтэй тулгарлаа. “Зүүний галерей” гэж нэрлэгддэг ханыг өчигдөр нураасан юм.
Олон өнгөөр солонгоруулан будсан 1,3 км урт хана нь дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг жуулчдын томоохон үзвэр болоод удаж байгаа билээ. Ханан дээрх зураг нь хүйтэн дайныг төгсгөл болгосон энэ ханыг нураасан баяр баяслыг илэрхийлж байжээ.
Огцом хурдацтай баригдаж буй орон сууцны цогцолборт талбай олгохоор зургаан метр ханыг нураасан байна.
Хана нураах ажиллагааг эсэргүүцэн 80 мянга гаруй иргэний гарын үсгээ цуглуулаад байна.
Өчигдөр Берлин дэх Засгийн газрын ордны өмнө олон зуун эсэргүүцэгч болон урлагийнхан цуглалаа. Тэд ханыг байсан байранд нь үлдээх, орон сууцны барилгын ажлыг зогсоохыг шаардаж байв.
“Берлиний хана бол түүхийн болоод хотын нэг хэсэг. Орон сууц барихын тулд ханыг нураасан нь үнэхээр харамсалтай” гэж нэгэн оюутан ярьжээ.
Барилгын газраас ханыг байсан хэвээр нь хадгалахыг хичээнэ гэж мэдэгдсэн байна.
Гэлээ ч хотын оршин суугчид ханыг урьдчилан зарлалгүйгээр нураасанд ихэд дургүй байгаа ажээ.
Л.Урангуа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих