Антарктикт хоёр станц байгуулна

images283882828  Хятад улс 2015 он болохоос өмнө амжуулж Антарктикт шинжилгээний хоёр станц нэмж байгуулах төлөвлөгөөтэй байна.

Зуны болон Өвлийн гэх хоёр байнгын станц байгуулна гэж Хятадын тэнгис далайн хэрэг эрхлэх Үндэсний ерөнхий газраас мэдэгдсэнийг 29-ний өдрийн Рэнь Минь Ри Бао сонинд мэдээлжээ. Барих төлөвлөгөөнд орсон Зуны станцыг зүүн Антарктикийн Элизабет гүнжийн бүсэд байгуулах бөгөөд энд далайн төвшнөөс 2621 м өндөр байна. Шинэ станцыг барьсны дараа жил бүрийн 12-р сарын дунд үеэс дараачийн оны 3-р сарыг хүртэл ашиглаж, геологи, мөсөн уул, хэмжил зүй, агаар мандал, газрын соронзон, дагуулын удирдлага зэрэг талын шинжилгээ судалгааны ажлууд өрнүүлэх юм. Харин Өвлийн станцыг Росс далайн баруун эрэгт ойрхон байгуулах бөгөөд жилийн туршид ашиглаж, эх газар, далай тэнгис, агаар мандал, мөсөн уул зэрэг шинжлэх ухааны олон төрлийг хамарсан судалгаа хийх болно.

\Уртнасан.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих