НҮБ-аас онцгой шийдвэр гаргав
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 28-ны өдөр НҮБ-ын Киншасад нийслэлтэй Конго улсад томилсон онцгой байдлын багийн дотор цэргийн үйл ажиллагааны хэсгийг байгуулж, тус улсын зэвсэгт хүчний сэргийлэх ажлыг хариуцан, зэвсэгт хүчин дотоодын зүүн бүс нутаг дахь засгийн газрын эрх мэдэл болон иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад туслана гэсэн шийдвэрийг баталжээ.
Шийдвэр батлагдсаны дараа НҮБ-ын нарийн бичгийн дарга хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан баяр хүргэжээ.
НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Ли Баодүн мөн өдөр НҮБ-ын төв байранд хэлэхдээ, Хятадын тал дээрх шийдвэрийг дэмжиж байна гэжээ. Тэрээр мөн онцлохдоо, энэ шийдвэр ямар ч үлгэр жишээ болохгүй, НҮБ-ын энхийг сахин хамгаалах гурван зарчимд нөлөөлөхгүй гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
CHINA RADIO
URL: