Баримт 1. Иргэн Буянгийн оюуны бүтээлийг “Скайтел” компани хэрхэн хуулбарласан тухай Монгол-Солонгосын хөрөнгө оруулалттай- гаар анхлан байгуулагдаж байсан үүрэн холбооны “Скайтел” компанийг манай томоохон компаниуд хамтран үүсгэн байгуулж байсан түүх бий. Он цаг өнгөрөх тусам дээрх компаниуд хумигдсаар, одоо “АПУ”-гийн эздийн мэдэлд дийлэнх хувь нь шилжсэн. Тус компани үүрэн телефон холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан “Мобиком”-ын экс гүйцэтгэх захирал Д.Болорыг урьж, өндөр цалин хөлс амлан өөрийн удирдлагын багийг толгойлуулсаар багагүй хугацаа өнгөрч байна. Аливаа компани өөрийн гэсэн бэлгэ тэмдэгтэй байдаг билээ. Тэгвэл оны өмнө “Сүхбаатар дүүргийн иргэн Б.Буян “Скайтел” компанийг оюуны өмчийн эрхийн асуудлаар шүүхэд өгөв” гэсэн мэдээ чих дэлсэв. Иргэн Б.Буянгийн нэхэмжлэлтэй, “Скайтел” компани хариуцагчаар “МИАТ” ХК-ийн Берлин-Москва- Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг ОХУ-ын нийслэл Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд хоёр хоногийн турш дугуй хагарсан шалтгаанаар саатсан. Энэ сарын 24-нд Монголын цагаар 03.50 цагт Берлинээс хөөрсөн тус нислэг 124 зорчигчтой байсан бөгөөд 25- ны 07.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух ёстой байсан юм. Саатсан шалтгааны талаар холбогдох албаны хүмүүс нөөц дугуйг “Аэрофлот”-ын онгоцоор Улаанбаатар хотоос энэ сарын 25-нд явуулсан ч Москвагийн гаалийн дүрэм журам, үйл ажиллагаанаас шалтгаалж дугуйг агуулахаас авч чадаагүйтэй холбон тайлбарлаж буй. Тэгвэл Москвад саатсан зорчигчдыг авчрахаар “МИАТ” ХК компани уржигдар нэмэлт онгоц явуулж, өчигдөр өглөө 10.30 цагт зорчигчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэднийг угтан манай сонины сурвалжлах баг тус нисэх онгоцны буудлыг зорьж иргэд болон албаны хүмүүстэй уулзлаа. МИАТ-ийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга Т.Аюушаас зарим зүйлийг тодрууллаа. -Онгоцны дугуй хагарч, үүнтэй холбоотойгоор зорчигчид хоёр хоног саатсан байна. Нөөц дугуй болон шаардлагатай сэлбэг хэрэгслээ авч БАРИМТ – ТАЙЛБАР “СКАЙТЕЛ” КОМПАНИ ОЮУНЫ ӨМЧ ХУЛГАЙЛСАН БАРИМТУУД дуудагдсан иргэний хэргийн шүүх хурал /Шүүгч Б.Сайханцэцэг/ тус дүүргийн шүүхэд энэ сарын 06-нд болох.ёстой байсан ч үүрэн телефоны байгууллагын хүсэлтээр шүүх хурал хоёр удаа хойшлогджээ. Чухам юу болоод өнгөрөв гэхээр иргэн Б.Буян “Дүрсийн гайхамшиг” номоороо 2010 онд зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ. Гэтэл “Скайтел” компанийнхан дээрх номд орсон нэгэн дүрсээр логогоо хийчихсэн ашиглаж байсан бөгөөд түүндээ 2011 онд барааны тэмдэгтийн эрхийн гэрчилгээ авсан байжээ. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар Зохиогчийн өмчлөх эрхтэй зүйлийг хуулах, өнгө хувиргах, байрлалыг өөрчлөх, өөрчлөн ашиглахыг хориглодог. Гэтэл “Скайтел”-ийнхан дээрх дүрсийг цоолборлон хуулбарласан хэрэгт унаж шүүхдэлцэхдээ тулсан нь энэ аж. Шүүх хурал хэзээ нэг цагт болно. Монголд зохиогчийн эрхийн асуудал хэрхэн шийдэгддэг нь үүгээр харагдах биз ээ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн долдугаар зүйлийн 2 дугаарр хэсэгт “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн” гэж заасан байдаг.
Баримт 2. “Скай медиа” /Sky Media/ үйлчилгээний логог “Скайтел” компани гадаадаас хулгайлав уу
“Скай медиа” үйлчилгээний лого Эх линк:
http://www. skymedia.mn/mn/1 Дижитал тоглоомоор тэргүүлэгч “Три Ярч” компанийн лого Эх линк: http:// www.treyarch.com/
Баримт 3. “Скайтел” компани NEX 3.75G үйлчилгээнийхээ логонд дэлхийн алдарт Xbox-оос санаа авчээ
NEX 3.75G” үйлчилгээний лого Эх линк: http://www.skytel. mn/product/modem?id=76
“XBox 360” -ийн лого Эх линк: http://www.techhunter.co.uk/gadgets/ xbox-720-rumours-round-up/03567/ Иргэдийнхээ төдийгүй олон улсын томоохон компаниудын логог хулгайлж эх орныхоо нэр хүндийг шаварт хутгаж яваа энэ компани бидний нэр төрийн баталгаа болж чадах уу. Манай улс Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, конвенцид 2002 оны долдугаарс арын 25”нд нэгдсэн гэдгийг нэхэн сануулахад буруудах юун. Эдгээр олон улсын компани “Скайтел”-аас хэдэн тэрбум ам.доллар нэхэж Монгол Улсын иргэд, бидний мөнгө гадагш урсч мэдэх аюултай байдал үүссэн тул сэрэмжлүүлэх үүднээс ийнхүү мэдээллээ.