Бааварыг харгалзаж байсан алба хаагчид ажлаасаа халагдаж магадгүй

15ЫБЫБ15БӨЫБӨЯмар нэг зүйл хийлгэхгүйн тулд, ялангуяа хүн амиа хорлох магадлалыг бууруулах гэж гарт нь гав зүүдэг жишиг хорих ангиудад үйлчилдэг.  Гэтэл төрийн хамгаалалт, хорио цээрт байгаа хүн ганцаараа, ганцхан өрөөнд байж байгаад гэнэт шатчихсан хэрэг энэ сарын 23-ны өдөр гарсан билээ.
Олны мэдэж буйгаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан сэжигтэн нь “Дижитал” хамтлагийн дуучин, Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар билээ.
Тэрбээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татагдаад байсан юм.
Түүнийг эл хэрэгт татах даруйд гэр бүлийнхэн нь батлан даалтад гаргасан ч дуудсан цагт ирээгүй, шүүх хурлыг хүндэтгээгүй, шатгаанаар түүнийг цагдан хорьж мөрдлөгийг үргэлжлүүлэх болсон юм.
Харин өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж, түүнд ял төлөвлөх бус эм бичих шаардлага тулгарлаа. Үүнийг иргэд янз бүрийн өнцгөөс тайлбарлаж, түүнийг ялтан, хоригдол, бүдүүлэг, хариугаа авлаа зэрэг үгсээр бөмбөгдөж байна.
Гэсэн ч шүүхийн байгууллага түүний гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоож, ял төлвөлдөг жамтай. Буруу хэмээж ялтан болгосон ч тэрбээр хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх учиртай.
Гэтэл өнөөдөр түүнд эдлэх эрх бараг үлдсэнгүй. ШШГЕГ-ынхан түүнийг амиа хорлох гэж оролдсон өөрөө гал тавьсан гэж байгаа ч үүнд эргэлзээтэй зүйл олон бий. Наандаж сэтгэлзүй нь тогтворгүй байгаа сэжигтнийг “тусгаарлах” өрөөнд оруулсан бол амны хөндий, чих, гар гээд бүх л зүйлийг нь шалгасан байх учиртай.
Нөгөөтэйгүүр түүнийг тусгаарлах гэж долоон харгалзагч хүч сэлбэсэн гэх. Ийм тохиолдолд тэрбээр гал гаргах зүйл авч орох ёсгүй баймаар.  Одоогоор тухайн өдрийн хяналтын камерт үлдсэн дүрс бичлэг гарахгүй байгаа нь хэргийн мөрдөлтийг удаашруулж байгаа ч тус ангийн орлогч дарга, хянагчид, тухайн өдөр камер дээр сууж байсан алба хаагчдыг ажлаас нь халах арга хэмжээ авах талаар яригдаж байна.
Баабар өөрөө гал тавьсан байлаа ч гал гаргах зүйл тусгаарлах өрөөнд оруулсан гэдгээрээ тус байгууллага хариуцлага үүрэх нь зүй ёснынх. Гэтэл “амиа хорлох гэж завдсан” гэх шалтгаанаар төрийн байгууллага хүний амийг “үнс” болгох шахсан нь дэндүү хариуцлагагүй үйлдлийнх билээ.
Мөн тэд Бааварыг 20 минут шатаагүй, нэг минут шатсан гээд байгаа. Гэтэл нэг минут “шатаах нь” өөрсдийгөө хаацайлах шалтгаан биш. Өдгөө нүүр, толгой, хүзүү, өвчүү, хэнхэлэг, дал нуруу хэсэг, хоёр гар нь түлэгдэж 40 буюу III зэргийн түлэгдэлтэй хүн цаашид хэрхэн амьдрах вэ.
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих