Зуун тэрбумын босгыг арилгана

images1515БЫЫБЗасгийн газраас УИХ-ын дэд дарга М.Энхболдод Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.

Өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон тухайн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас дээш байх тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авахаар заасан нь хөрөнгө оруулагч, түүнээс дээш хөрөнгө оруулалтыг саналаараа хийх хүсэл, эрмэлзлийг багасгах хандлага төрүүлж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих