Нүүрсний замаас учирсан 58 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжиллээ

15ЫБ5Б1ЫЫБ15ЫБЫБЫБЫБТавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн замаас байгаль орчинд учруулсан 57 тэрбум 676 сая төгрөгийг “Таван толгой”, “Энержи ресурс” компаниас нэхэмжилсэн шүүх хурал өчигд өр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо.

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны нэхэмжлэлтэй энэхүү шүүх хурлыг тодорхойг үй хугацаагаар хойшлуулсан байна. Нэхэмжлэгч талаас ТЕГ, Статистикийн газар, АМГ, ГЕГ-аас Таван толгойн ордыг эзэмшиж байгаа компаниуд хэчнээн тонн нүүрс хилээр гаргасан, татварт хэчнээн төгрөг төлсөн, нүүрсийг олон улсын зах зээлийн ханшаар худалдан борлуулсан эсэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан юм.

Эдгээр мэдээлэлд үндэслэн нүүрсний замаас учирсан хохирлыг хариуцагч нарын хэн нь хэдэн хувиар төлөхийг тооцох боломжтой болно гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа юм. Хэрэгт холбоотой зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн учраас шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Х.Хулан

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих