Өмнөговьд 1400 малтай хятад монголчуудыг зарцалж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 1400 гаруй малтай хятад нөхөр жинхэнэ жаалж байгаа юм байх.
Тэрбээр тус аймгийн нутагт 2007 онд уул уурхайн ажилчид хятадаас авчрахад орж ирсэн байна. Сайхь эр уг нь хятад нэртэй байсан ч өөртөө Насан хэмээх нэр өгч, 2009 он хүртэл “Энержи ресурс”-ийн эрхэлдэг нэгэн компанид ажиллаж байгаад ажлаасаа гарчээ. Гарсан учир нь хамт орж ирсэн нэг хятадтайгаа 200 хонь худалдан авч, маллах болсон аж.
Тэрбээр зөвхөн мал маллаад зогсохгүй, тус компанийнхаа нэрийн дор бага сага зүйл хилээр оруулж ирэн, нутгийн малчин иргэдэд борлуулж, оронд нь мал авдаг байсан тухай ярилаа. Түүний ажиллаж байсан компани нь өмнөд хилээр бараа таваар зөөдөг байсан бөгөөд мань эр тэдний нэрийн дор өөрийнхөө хэмжээнд тааруулсан зүйл авчруулдаг байсан аж.
Насан хэмээгчийн хилээр оруулдаг гол нэрийн бараа нь өдгөө манайхны өргөн хэрэглэх болсон хятад мотоцикль аж. Гэтэл анх 200 хонь худалдан авч байсан хятад нөхөр 2012 оны мал тооллогоор 1400 гаруй малтай болж, хоёр ч малчин өрхөөр малаа маллуулдаг болжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт, тэр тусмаа мал аж ахуйн гэгдэх улсын нутагт ирээд хэдхэн жилийн дотор ийнхүү 1400 малтай болж баяжсан байна. Малч удмын хүмүүсийг өрх гэрээр нь ус нутагт нь боолчилж байгаа нь дэндүү харамсалтай. Бүр удам судраар нь боолчилж байна шүү дээ. Тэрбээр өөрөө хятадын иргэншилтэй хятад иргэн хэрнээ Өмнөговь аймгийн нутагт суурьшин, хилээр үе үе гарчихаад байдаг тухай нутгийн иргэд ярьсан юм. Улсын мал тооллого болохоор бараг “зарц” гэж болохоор туслахуудынхаа нэр дээр тоолуулдаг ч тэдэнд ганц ч төлөгний мэдэл үгүй ажээ. Харин орон нутгийн удирдлагууд болохоор мэддэг хэрнээ юу ч хэлдэггүй нь цаанаа томоохон учир шалтгаантай гэдгийг ч биднээс нуусангүй. Магадгүй, нутгийн удирдлагууд Насан хэмээх хятадаас хахууль ч авдаг юм билүү хэн мэдлээ гэх нэгэн ч бий.
Одоо тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын сайн малчин” хэмээх цолоо олговол таарна. Эсвэл энэ эмх замбараагүй зүйлээ цэгцлэх тал дээр анхаарвал яасан юм бэ. Ийнхүү хятадууд өмнөд нутгийн маань байгалийн баялагийг цөлмөж байгаа шигээ малчин ардуудын маань малыг авч, өөрсдийг нь зарцлаад эхэлсэн нь даанч харамсалтай. Өөр нэг эх сурвалжийн хэлснээр бол Насан нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хятадын компаниудтай дотно харьцаа тогтоож тэдний урагшаа гаргаж байгаа бараа таваарын дор малын мах их хэмжээгээр гаргадаг тухай ч дуулгасан юм.
URL: