Тээврийн хэрэгслийн татварыг хурааж байна
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөрийг хураах ажил үргэлжилж байна. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилго бүхий уг татвар, төлбөрийг хураах үйл явц энэ сарын1-ний өдрөөс ирэх зургадугаар сарын 1 хүртэлх хугацаанд улс орон даяар үргэлжилнэ.
Дээрх хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах бөгөөд, гурван наалт наагаагүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газраас хяналт тавин ажиллана.
URL: