Энхбат агсаны хэргээр Франц улс Монголд шахалт үзүүлж эхлэв үү

6c4ad70b63053140originalХүний эрх эрх чөлөө хэмээн ярих дуртай дээдсүүдийг сандаргах нэгэн хэрэг удахгүй дахин шалгагдах бололтой. Учир юу хэмээвэл Зориг агсаны хэрэгт Батаа Оюунаа хэмээх нэртэй холбоотой бүхнийг сэжиглэн шалгаж эцэс сүүлд нь Монголын тагнуулын албаныхан улс дамжуулан хүн хулгайлсан хэрэгт орчихоо алдан Францаас Энхбат агсаныг авчирч аавынд хорьж байгаад “алчихсан” хэрэг эргэн сөхөгдөхнө гэсэн бор шувуу хэдүйнээ цацагдаад эхэлжээ.  Дам сураг сонсохнээ Францчууд өөрийн иргэний харъяалалтай байсан Д.Энхбат агсны хэргийг нэг мөр шийдэж, нэр төрийг нь сэргээлгэх талаар манайд шахалт үзүүлсээр байгаа гэнэ. Үнэхээр ч ардчилсан орнууд төдийгүй эзгүй арал шиг хаягдаж хоцорсон гэгддэг коммунист дэглэмтэй  Куба, Хятад, Хойд Солонгос зэрэг улсууд хүртэл хүний эрхийн талаар аядуу бодлого баритмлах болсон билээ. Тэгвэл дарангуйллыг таягдан хаяад 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа Монгол Улс ч гэсэн хүний эрхийн талаар илүү ихийг хийх цаг болсон бололтой.

Монгол Улс нэгэнт ардчилсан улс болж хүний эрхийн олон улсын томоохон баримт бичигүүдэд нэгдсэн учраас Д.Энхбат агсны хэлмэгдсэн хэргийг сэргээж, буруутай этгээдүүд болон эзэн холбогдчидыг нь шалгаж эхлэх нь ээ. Уг хэргийн хүрээнд Батсайхан, Ганболд, Хурц нарын тусгай албаны гүйцэтгэх ажилтнуудыг шалгах төдийгүй С.Зоригийн хөнөөгдсөн хэргийг хэн нэгэнд тохох журмаар нэр төр, улс төрийн ашиг хонжоо болгох сэдлээр үүрэг өгсөн байж болох тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Энхбаяр нарыг шалгах аж.
Энэ хэргийг замхарч байгаад Д.Энхбат агсны үр хүүхдүүд ихээхэн санаа зовниж, Францын засгийн газар болон Европын холбооны хууль хяналтын байгууллагуудад удаа дараа хандаж байгаа гэнэ. Түүгээр ч үл барам олон улсын хүний эрхийн байгууллагуудад гомдол хүсэлтээ хүргүүлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих