Д.Болор захирал аа, ДАВХАР ҮНЭТЭЙ ДУГААР зардаг даварсан үйлчилгээгээ зогсоогооч

135817775611Манай оронд гарын таван хуруунд багтах л үүрэн телефоны оператор компаниуд байдаг.

Тэдэн дундаа анхдагч нь болох Mobicom, Skytel хоёр бусдаасаа хамаагүй нэр хүндтэй, хэрэглэгч олонтой нь.

Нэг хэсэг Мобикомыг хэрэглэчидээ хуурч мэхлэж байна гэх бөөн яриа дэгдэж байсан. Тэгвэл өдгөө Skytel  групп ч мөн хэрэглэгчидээ уран гоё үгтэй рекламаар хуурч байна. Учир юу вэ гэхээр, Nice үйлчилгээний “Шинэ дугаар авсан хэрэглэгч бүр бүтэн сарын турш сүлжээндээ үнэгүй ярина” гэж рекламдаж байгаа гэтэл яг шинэ дугаар авсан чинь тэр сарын ярианы эрх нь ердөө 4-р сарын нэгэн хүртэл хүчинтэй гэж байх юм. Нээрэн л сар гэсэн үгээр мундаг хуурч байгаам шүү… Угтаа эл рекламыг сонсоод авсан өдрөөсөө эхлэн дараа сарынхаа өдийг хүртэл үнэгүй ярина гэж ойлгоно гэтэл гурваас дөрвөн сарын хооронд л сарын яриа үнэгүй байж.

Яагаад сар гэчихээд дөрвөн сарын нэгэн хүртэл үнэгүй ярих юм бэ гэдгийг тодруулахад “Дараа төлбөртийн тооцоог нь тухайн сарынхаа сүүлийн өдрөөр тооцдог тиймээс та дөрөвдүгээр сард сүлжээндээ үнэгүй ярих бол хураамжаа төлөөд сарын турш үнэгүй ярина” гэсэн тайлбар өгч байна. Хэрэв ийм л юм бол хэрэглэгчээ хулхидах биш үнэн зөв, ойлгомжтой реклам цацах хэрэгтэйсэн. 22

Skytel-ийн өөр нэг но гэвэл “Юнител, Мобиком, Жи Мобайль, Цахилгаан холбоо”-ны аль ч үйлчилгээнд байхгүй нэмэлт дугаарын үнэ. Бид дээрхи операторуудаас дугаар авахад сим нь дагаад үнэгүй ирдэг. Тэгээд л хүссэн утсандаа дугаараа хийж ярьдаг шүү дээ. Гэтэл Skytel-ын дугаарыг л авахад нэмэлт үнэ төлөөд байх юм. Тухайлбал, Та Nice үйлчилгээн дугаарыг 20 мянган төгрөгөөр авлаа. Авсан дугаараа гар утсандаа хийх гэтэл  жинхэнэ асуудал гарч ирнэ. Дугаараа утсандаа суулгуулья гэхээр заавал ч үгүй өмнөх дугаараа утаснаасаа хусуулж суулгах болно, ингэхэд дахиад 5000 төгрөг өгч хувь хүмүүсээр суулгуулна. Эсвэл сим ордог утсанд хийе гэвэл дахиад л симээ 5000 төгрөгөөр авна. Ингэхээр та нэг дугаарыг яаж ч байсан байгаа үнээс нь 5000 төгрөгийн илүүгээр авч байгаа биз.

Уг нь дугаараа зарж байгаа бол бусад операторуудын адил утсанд нь ямар ч төвөггүйгээр, үнэгүй суухаар шийдэж өгөх ёстой. Гэтэл өөрсдөөр нь суулгуулья гэхээр “манайх сүүлийн үеийн программ уншдаг утаснуудад ийм үйлчилгээ үзүүлдэггүй, тусгай программ уншуулдаг. Тэр программ нь манайд байхгүй. Манайхтай гэрээтэй хувь хүмүүст тэр программ нь байдаг юм тэд суулгаж өгч байгаа” гээд тэр хүмүүс дээр очиж суулгуул гэнэ. Тэгээд гэрээтэй гэх хүмүүс дээр нь очиход 5000 төгрөгөөр суулгаж өгч байх юм. Мэдээж техник технологийн эрин үе ирсэн болохоор бараг хүн бүр л ухаалаг гар утастай болж түүнийгээ улам бүр сайжруулсаар л байгаа. Тиймээс Skytel-ханы тайлбар ёсоор тэдний хэрэглэгчид дугаар авах, утсаа шинэчлэх бүртээ мөнгөөр дугаараа суулгуулах болж байна. Нэр хүндтэй том компани байж ганц программ авч чадахгүй, үйлчлүүлэгчдэдээ суулгаж өгч чадахгүй байна гэдэг хачин л юм… Энэ мэт хүмүүс шинэ дугаар авах, утсаа солих бүртээ дугаарын ч суулгуулах ч мөнгө давхар төлсөөр бүр байх ёстой мэт санадаг болчихож. Хэрвээ мобиком, юнителээс дугаар авахад симний мөнгөө бас давхар төлөө гэдэг бол бид яах байсан бэ?

Дугаараа нэг үнээр авч, авсан дугаараа суулгуулах гэж дахиад мөнгө төлдөг энэ гажигтай үйлчилгээгээ Д.Болор захирал арилгамаар юм!

М.Сониуч.ugluu.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих