УБ хотын нөөцийн махны борлуулалтын явцын мэдээ

б0ы65быбыыббыбыНөөцийн махны менежер буюу “Жаст Агро” ХХК нь нөөцийн махыг борлуулах дэлгүүрүүдийг сонгон гэрээ байгуулж, сав боодол, махыг жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж, 2013 оны 03-р сарын 06-ны өдрөөс борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна.

2013 оны 03-р сарын 18-ны өдрийн байдлаар дүүргүүдээс баталж өгсөн 350-иад дэлгүүрээс 330 дэлгүүртэй гэрээ байгуулаад байна. Эдгээрээс 9 дүүргийн 296 цэгээр борлуулалт хийгдэж байна. Цаашид борлуулалтын цэгийн тоог 350-д хүргэхээр ажиллаж байна. (Борлуулалт хийж буй дэлгүүрүүдийн нэрсийг хавсралтаар мэдээлэв)
Нөөцийн махыг дэлгүүрүүдийн хүссэн хэмжээгээр нийлүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар үхрийн мах 42тн, ямааны мах 50.1тн, хонины мах 71.7тн буюу нийт 163.8тн махыг борлуулалтанд гаргаад байна.
Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу 2-3 кг-аар жижиглэж савласан байдлаар, 1кг үхрийн махыг 5950 төгрөгөөр, ямааны махыг 4850 төгрөгөөр, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Борлуулалтын мэдээг энд дарж үзнэ үү


URL:

Сэтгэгдэл бичих