CHINA: Оюуны өмчийн эрхийг эрчтэй хамгаалж байна

58TFDFD2012 онд Хятад улс оюуны өмчид халдсан хэрэгт цохилт өгөх эрч хүчээ нэмэгдүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах байнгын механизмыг боловсронгуй болгож, илэрхий үр дүнд хүрлээ.

Сурвалжлагч “Үндэсний оюуны өмчийн эрхийн тухай стратегийн хэрэгжилтийг ахиулах 2013 оны төлөвлөгөө”-ний хурлаас мэдээлснээр, 2012 онд Хятадын нийгмийг аюулаас хамгаалах салбарынхан хамтран ажиллаж, хуурамчаар үйлдвэрлэсэн 44 мянган хэргийг шалган илрүүлжээ. Гаалийнхан оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг 15 мянган удаа хурааж, үйлдвэр худалдааны системийнхэн хууль бус 120 мянган хэргийг илрүүлжээ. Орон нутгийн шүүх, прокурорын байгууллагаас шүүн тасалсан оюуны өмчийн эрхтэй холбоотой хэрэг ч ихээр нэмэгдсэн байна.

Мөн өдөр нийтэлсэн “Үндэсний оюуны өмчийн эрхийн тухай стратегийн хэрэгжилтийг ахиулах 2013 оны төлөвлөгөө”-нд найман гол ажил үүрэг болон 84 төрлийн арга хэмжээг тусгажээ. Энэ төлөвлөгөөний дагуу 2013 онд Хятад улс гол салбаруудын оюуны өмчийг хамгаалах хүчин чадлаа эрчимжүүлэх болно.

\Уртнасан.\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих