Амаараа бурхан гаргаж буй бичлэг
Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн 20 настай Ванданмагсарын отгон охин Мөнгөнчимэг 2011 оноос эхлэн биенээсээ чулуу, 2012 оноос бурхан гаргах болжээ. Өдгөө тэрээр биенээсээ 20 гаруй бурхан, 2000 гаруй чулуу гаргаад байгаа аж. Энэ сарын 19–нд дахин бурхан гаргана гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж мэдээлэл, сурвалжлага бэлтгэхээр ТV-9 болон орон нутгийн Хөвсгөл Ард түмний телевизийн сурвалжлах баг Галт сумыг зорьж гэрт нь очсон юм. Тэрээр монгол гэрийг номын өргөө болгон тохижуулан тэндээ амьдардаг аж. Түүний гэрт Мөнгөнчимэгийн хамар, ам, чих, шээсний сүв зэргээс гарсан 2000 гаруй чулуу, түүний дотор хамгийн том нь 9.7 кг, 7.7 кг жинтэй хоёр том чулуу шээсний сүвээр нь гарсан гэнэ. Мөн 20 гаруй төрлийн буюу Богдлхам, Доржсэмжэ, Ногоон дарь-эх, Бадамжунай зэрэг гуулин бурханг амаараа болон шээсний сүвээрээ гаргасныг баримтжуулан дүрс бичлэгийг нь үзүүлж байлаа.
URL: