“Монголиан Эйрлайнс” хөрөнгө оруулагчдад “МИАТ” гэж андуурагдаж байна

7756_257Агаарын тээврийн “Монголиан  Эйрлайнс” групп өөрийн агаарийн хөлөг онгоц дээр “Since 1956” гэсэн бичиглэлийг үйлдэн, 1956 онд үүсгэн байгуулсан мэтээр сурталчилж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзсэн байна.  Тус компани нь 2011 онд байгуулагдсан атал албан ёсны вэб хуудсаны компаний түүх гэсэн хэсэгт  “МИАТ” компанитай андуурагдах, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдийг төөрөгдүүлэх  зорилго бүхий танилцуулга нийтлэсэн зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл юм байна.

Түүнчлэн “Монголиан Эйрлайнс” групп нь Олон Улсын иргэний агаарын тээврийн зах зээлд нислэг үйлдээд нэг жил гаруй болж байгаа ч “Монголиан Эйрлайнс” гэх нэрийг ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших эрх, өмчлөх эрх аваагүй ажээ.  Сонирхуулахад,  өнгөрөгч  хоёрдугаар сард  батлагдсан иргэний нисэхийн бодлогын баримт бичигт “МИАТ” компанийг хувьчлах тухай заалт тусгагдсан байсан юм. Хэрэв УИХ-аас “МИАТ” компанийг хувьчлах санал дэмжигдсэн бол “Монголиа Эйрлайнс” компани  худалдаж авах тухай таамаг хэвлэлд бичигдэж байсан юм.

Э.Сүрэн

 

 

http://www.sonin.mn/news/politics-economy/14248


URL:

Сэтгэгдэл бичих