Иргэн Д.Ламжав заргаа авч Н.Алтанхуяг хоёр дахиа “бүдрэв”

9949АААЕрөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга нарыг өөрийн дураар батламжилсан асуудлаар Ш.Раднаасэд нарын иргэд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн.

Улмаар Н.Алтанхуяг шийдвэрээ хүчингүй болгосоноор иргэн Ш.Раднаасэд нар заргаа авч орон нутгийн иргэдийн хурлаас сонгогдсон Засаг дарга нар батламжаа авах болсон билээ. Тэгвэл ахиад л ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон шийдвэрийг өнөөдөр хэлэлцхээр байсан билээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон томилгоо нь “Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлсэн явдал болсон” хэмээн иргэн Д.Ламжав гомдолдоо дурдсан байна.

Тэрээр үндэслэлээ “гүйцэтгэх ажлын туршлага багатай, зохих хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг дээрх албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл” гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэц энэхүү гомдлыг авч үзээд цэцээр хянан шийдэх маргаан мөн байна хэмээн үзэж дунд суудлаар өнөөдөр хэлэлцэхээр тогтоод байсан.

Гэвч ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө буюу 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Захирамж хүчингүй болсод тооцсон тухай” 46 дугаар захирамж гарган өнгөрөгч 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар захирамжаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон шийдвэрээ хүчингүй болгосон шийдвэрээ Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд захирамжаа Цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө хүчингүй болгосон дээрх үйлдэл нь ийнхүү хоёр дахь удаагаа давтагдаж байгаа аж. Сүүлийн үед эрхэм ерөнхий сайд маань “Үндсэн хуулийн дээр зөвхөн хөх тэнгэр л бий” гэсэн зарчимыг зөрчиж “Үндсэн хуулийн дээр би байна” хэмээн ихэрхэж, наанадаж Үндсэн хуулийн цэцэд тайлбар өгөхөөс татгалзах, цаанадаж “Үндсэн хуулийн цэц байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу, үндсэн хуулийг өөрчилье, шинэчилье” гэсэн утгатай зүйлийг ярьж явах болсон тухай олны ярих нь ортой бололтой.

ЦАГ


URL:

Сэтгэгдэл бичих