НҮБ Афганистаныг үргэлжлэн дэмжих болно
ХОУР-ийн мэдээ: НҮБ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 19-ний өдөр НҮБ-ны төв байранд хэлэхдээ, 2014 оны Афганистаны сонгуулийн үеэр НҮБ-аас Афганистаны ард иргэдийн өөрөө эзэн мэдсэн шилжилтийн алхам хийхэд туслахын төлөө Афганистаны Засгийн газарт хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
НҮБ-ны Аюулгүйн зөвлөл мөн өдөр Афганистаны асуудлыг нээлттэй хэлэлцжээ. Бан Ги Мун хэлэхдээ, НҮБ Афганистаны сонгуулийг дэмжих, тус улсын дотоодод эв нэгдэл болон бус нутгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжих зэрэг аргаар туслан, Афганистаны хөгжлийг эрчимжүүлэх болно гэжээ. Үүнээс гадна НҮБ Афганистанд энх тайван, аюулгүйн орчинг бий болгож, хоёрдугаар шатны энхийн хэлэлцээг явуулах юм байна.
\Дүүрэнжаргал орчуулав\
china radio
URL: