Газрын тосны газар аль талын байгууллага вэ?

2013032001Бид “Хөсөр хаяж сул асгасан газрын тос” хэ­мээх эрэн сурвалжлах нийт­лэлээрээ Дорнодын тал нутгаас газрын тос олборлож, өмнөд рүү тээ­вэрлэж буй “Петро Чайна Дачин Тамсаг” компа­нийн үйл ажиллагааны талаар зарим асуудлыг хөндсөн билээ. Тэгвэл энэ удаа тус компанийнхан Бүтээгдэхүүн хуваах гэ­рээ­ний зарим үүргээ бие­лүүлэхгүй байгаа хэрнээ хууль ёсноос гадуур эрх эдэлж монгол хүний үнэ цэнийг бууруулж байгаа тухай түүнийг нь хэн өөгшүүлж дэмжээд байгаа талаар баримт дэлгэхийг зорив. Энэ нь Монголын төр засаг хийгээд түүний “эрэг шураг” болсон зарим байгууллага, удирдаж буй хүмүүсийн ашиг сонирх­лын зөрчил давамгайлс­наар Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай гэх “Петро Чайна Дачин Там­саг” компанийнхны ду­раа­раа авирлах явдлыг улам өөгшүүлж байна гэд­гийг хэлмээр, бүр дээш нь чангахан дуулгамаар бай­гаа юм. Олборлоод тээвэр­лэж байгаа бүтээгдэхүү­ний тоо хэмжээ монгол­чуудад тодорхой мэдээлэл байдаггүй. Үүнийг манай тал өөрөө хэмжиж гарга­даггүйтэй холбож тайл­барладаг.

“Петро Чайна”-гийн­хан тэр байдлыг ашиглаж олборлосноо өдөр, шөнө­гүй зөөж байгаа. Гэтэл хята­дууд гар бариад бугуй гэг­чээр ахин барьж улам ихийг авахыг хичээж бай­на. Өмнө нь Ерөнхий сай­дыг очиход дахиад талбай нэхэж байсан бол саяхан УИХ-ын дарга З.Энхболд­той уулзалт хийхдээ Баян­хошууны боомтыг нээж өгөөч гэсэн гуйлт юм шиг тулгалт хийсэн байгаа. Гэтэл одоо тээвэр хийж байгаа Бичигт хүрэх замаа бариагүй, гэрээний үүргээ зөрчөөд байж байдаг. Үү­нийгээ тайлбарлахдаа тен­­дерийн шаардлага хан­га­сан компани олдох­гүй байна гэж хэлэх юм билээ. Энэ нь цаанаа маш өндөр шаардлагатай тен­дер зарлаад үүнийхээ хү­чээр Монголын замын компаниудыг шахаж гар­гаад сүүлд нь Хятадынхыг оруулж ирэх гэсэн арга юм байна л даа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар бол аж ахуйн бараа, мате­риалыг Монголын талаас авч байхаар. Тэгвэл хята­дуу­дын сонирхол тэс өөр. Хайгуул, өрөмдлөг, олбор­лолтод ашиглах тоног тө­хөөрөмж, хоол хүнс бүх юм гааль, НӨАТ-аас чөлөө­лөгддөг атлаа маш өндөр үнэтэй. Гэвч хилээр оруулж ирдэг ажлын бээ­лийнээс эхлээд төрөл бү­рийн бараа материалын чанар маш муу нь бас үнэн. Ганцхан баримт хэ­лэ­хэд нэг орны цагаан хэрэглэл гэхэд 200 ам.дол­лар гэх. Энэ байдал өнөө­гийн зах зээлийн үнээс хэд дахин өндөр байна. Монгол компаниудаас бараа материал нийлүүлье гэсэн санал ирэхэд цаар­гал­даг. Хангалтын алба­ны­хан нь монголчуудаас авчихсан бараа байвал тас загнана. Дараа нь үнэ хөлсийг өгөхгүй шантаа­жилна. Энд бас нэг зүй­лийг хэлэхэд эднийхэн олборлолтыг ямар техник, технологиор  хийж байгаа нь нууц байдалтай. Мон­голын талын мэргэжилтэн хүмүүс нь мэдэж байсан ч юм дуугардаггүй. Дууга­рах хэлэх ч хүсэлгүй бай­даг бололтойдог. Нэг өөд­рөг санаатай хятад хүн манайханд ам алдсан удаа байна лээ.

-Энд газрын тосны ол­борлолт ямар техник, тех­нологийн нөхцлөөр хийж байгааг та хэлнэ үү гэхэд шуудхан

-Ийм арга, ажиллагаа­гаар Хятадад ажиллах юм бол аль хэдийнэ буудуулна шүү гэж. Үйлдвэрлэлд нь стандарт гэж байхгүй. Мон­гол стандарт гаргана гэж ярьдаг ч сүүлийн үед бүр чимээгүй болсон. Үүнд нэг их тайлбар хэрэггүй биз. Ер нь “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ту­хайд тэдэнтэй Бүтээгдэ­хүүн хуваах гэрээг хэн ямар нөхцөлтэй хийв. Тэр нь хуульд хэр нийцэж байгаа юм бэ. Гэрээгээ яаж зөрчиж байна тэр бүх­нээс шалтгаалаад хэний эрх ашиг хаана зөрчигдөөд байнавь хэн шалгах ёстой вэ гээд анхаарал татсан асуудал дэндүү их.

 

ХЯТАДЫНТАЛЫГДЭМЖИХХАЧИНДҮРЭМ”-ТЭЙХҮМҮҮС

 

“Газрын тосны газар” хэний талын байгууллага вэ гэж асуухад “Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лаг” шүү дээ л гэж албархах нь мэдээж. Тэг­вэл тус байгууллага сүү­лийн 10-аад жил хэний төлөөнийх нь мэдэгдэхгүй ажиллаж ирж. Үе үеийн дарга нар нь тийм асуултад таарах “нэг хачин дүрмээр тоглож” өдий хүрчээ. Газ­рын тосны газрын дарга нар албан тушаалаа өгс­ний дараа “Петро Чайна Дачин Тамсаг”-т зөвлөх, нэг бол тэдний хамсаатан компани байгуулаад өвөр, халаасаа бодоод явж бай­даг болсон. Хуучин дарга Д.Амарсайханы зуучил­сан бичигтэйгээр ирсэн Хятадын “Цагаан хэрэм” гэдэг компанийнхан Там­сагт ирж анх байдалтай танилцаж байсан бол да­раа жилээс өрөмдлөг хий­гээд эхэлж байв. Мөн дүү Үлэмжбаярын хамт “Ме­тео­ворлд” гэдэг компани байгуулж Тамсагт байгаль орчны зөвлөх, үнэлгээ, нөхөн сэргээлт хийх ажилд ямар ч сонголт, шалгуургүйгээр орсон бай­даг. Тэгээд хийж бү­тээ­сэн юм байхгүй л байгаа.

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн олборлолтын нэгдсэн байгууламжийг чанарын шаардлага хан­гаагүй учир мэргэжлийн байгууллагынхан хүлээн авахаас татгалзах үед газ­рын тосны эрхмүүд “Ерөн­хий сайд хүлээж ав гэсэн юмыг та нар яагаад авдаггүй юм” гэж зандарч байж. Ер нь Тамсагт ба­ригд­сан барилга байгуу­ламжид ашиглахыг зөв­шөөр­сөн объект бараг байх­гүй аж. Энэ салбарт ажиллах сонирхол, бо­ломж­той Монголын аж ахуйн зарим нэгж Тамсагт үйл ажиллагаагаа явуулах саналтай байдаг ч Газрын тосны газрынхны зөвшөө­рөл хэрэгтэй болдог. Хэрэв өөрсдийнх нь ах дүү, ха­маа­тан садан, найз нөхөд биш бол амжилт олохгүй мухарддаг гэх. Газрын тосны газарт өвөө нь ач­тайгаа, нөхөр нь эхнэр­тэйгээ, ах дүүсээрээ бас найз нөхдийн холбоотой хүмүүс л ажилладаг болж. Ийм газрыг товчоор цус ойртсон гэж хэлдэг дээ.

Тус байгууллагынхан ингэж гадны компанийн талд үйлчилж, дэмжиж ирснээр олз ашигтай бай­даг нь мэдээж. Бүтээг­дэхүүн хуваах гэрээнд зааснаар жил бүр 70 мян­ган ам.долларыг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд зориулж Газрын тосны газарт өгдөг, түүгээр дарга нарын хүүхдийг гадаадад сургуульд явуулдаг. Гэтэл тэр хүүхдүүд нь газрын тостой огт хавирахгүй мэргэжлээр сураад сураг­гүй болдог олон баримт бий. Харин сүүлийн үед хэл ам болоод байгаагаас орон нутгаас хоёр гурван хүүхэд АНУ, Канад биш Хятад руу явуулсан юм билээ. Хэл амыг хязгаар­лах л арга юм даа. Одоо яригдаж эхэлсэн нэг асуу­дал Хятадад гаргасан неф­тиэ боловсруулж ша­та­хуун авах тухай. Хөх хотод ч юм уу нэг үйлдвэр барьж тэндээс чанартай шатахуун авна. Тэр нь ОХУ-аас авч байгаагаас илүү чанартай “Евро-3” гэдэг стандарт байна. Түүн­дээ “Монгол-93” гэж нэр­ өгнө гэсэн үгийг Газ­рын тосны газрын шинэ­хэн дарга Г.Өлзийбүрэн ярьж байна. Бараг цаасан дээр ч буугаагүй энэ яриа хэзээ биеллээ олохыг таа­хад бэрх. Харин манай эрх мэдэлтнүүдэд Хятадтай холбогдох, шуудхан хэлэ­хэд хувааж идэх бас нэг хаалга нээхнэ дээ гэсэн хардлага төрнө.

 

ХЯТАДУУДМОНГОЛХҮНИЙГБООЛМЭТҮЗДЭГ

 

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятад удирд­лага тэнд ажиллаж, амь­дардаг монголчуудыг нэг үгээр хэлэхэд “боол” мэт үздэг болсон. Халж солих нь энүүхэнд. Монгол ажил­чидтай зүй бусаар харьцдаг. Ялихгүй шалт­гаа­наар халж хөөж явуул­на. Оронд нь хятад хүн оруулж ирнэ. Ажилчид нь цалин нэмэх шаардлага тавих бүрийд арга саам хийж, цаагуураа элдэв дарамт үзүүлдэг аж. Энэ оны нэгдүгээр сард ажил хаях мэдэгдэл гаргангуут цалинг нь хойшлуулж үйлд­вэрлэлийн бааз дээр ажиллаж байгаа монгол­чуу­дын хоол хүнсний хан­гал­тыг багасгаж байжээ. Урьд нь бас нэг биш удаа цалинг нэмлээ гэсэн ч тэр нь хээрийн нэмэгдлийг үндсэн цалин руу ний­лүүлэн бодож заль хадаах жишээтэй. Мөнгөгүйдээ биш хүсэлгүйдээ монгол­чуудыг цалингаар хавчдаг бололтой. Тус компанийн хүний нөөц хариуцсан хятад дарга “Газрын тосны газрын хэлтсийн даргаас илүү цалин авах гээ юү та нар” гэж монголчуудыг загнаж байжээ. Ер нь элдвээр муу хэлж, хараа­на. Монголчууд нь хятад хэл мэдэхгүйдээ л тэсдэг байх. Ямар сайндаа мон­гол­чуудын ухаантай нь энэ ажлыг хаяад явсан, тэнэгүүд үлдчихээд байгаа гэж доромжлох жишээтэй юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 18 дугаар зүйлд Монголын талын орол­цогчдын ажлын хөлс, ур чадвар нь олон улсын жишигт нийцэж байгаа тохиолдолд монголчуудыг, Монголын гүйцэтгэгчийг сонгож авахыг урьтал бол­гоно гэж заасан байдаг аж. Гэтэл энэ заалт огт хэрэг­жихгүй байгаа юм. Монгол ажилчдын хятадуудаас маш бага цалин өгдөг хэр­нээ цаг наргүй ажиллуулж юм л бол ажил хийхгүй бол яв гэсэн дарамт үзүүлдэг.

Засварын цехээ татан буулгаснаар  олон монгол хүн халагдсан. Гэтэл одоо энэ цехээ сэргээх гэж олон зуун хятад ажилчин оруулах зөвшөөрөл хөө­цөл­дөж яваа сураг байна. Ийм байхад Монголын төр, шинэчлэлийн Зас­гийн газрын хараанд өр­төхгүй байгаа нь хачир­халтай. Үнэндээ болох хий­гээд болохгүй бүх юмыг гартаа атгаж байгаа Газрын тосны газартаа өөрчлөлт хийхгүй бол бай­дал хэвээр үргэлжилж бай­на. Хятадуудын санаа бол монгол хүний үнэлэмжийг унагаж шавар шавхайтай хутгах л гэсэн гол зорилготой юм шиг. Унагаж ч байна. Ер нь ганц “Петро Чайна” биш уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа харийнхан монгол хүнийг эх оронд нь боолчилж дар­лаж байгаа нь илт байгаа шүү дээ. Гадныхныг дав­рааж байгаа гол хүч газрын тосныхон мэт Монголын байгууллага, хүмүүсийн үйл ажлаас л шалтгаалж байгаа гэхэд хэн маргах юм бэ. Бас нэг ноцтой баримтыг зөвхөн цухуйл­гахад Дорнод аймгийн нутагт ажилладаг хил, гаалийнхан ч “Петро Чай­на”-гийнх болсон гэж хэлж болохоор. Тэд хята­дуудыг ил далд тусалж дэмжээд өөрсдөө хувь хи­шиг хүртээд сууж байдаг. Хятадууд ч тэдэнд гараа сунгахаа хичээдэг болсон байгаа юм. Ийм нэг яриа гарсан байна лээ. Дорно­дод ажилладаг хил гаа­лийн­хан улсаас төсөв ба­раг авдаггүй байх аа гэж. Бас нэг их тайлбар хэрэг­гүй үг энэ. Хил, гаалийн­хан юм л бол хятадуудаас тус дэм хүртэнэ. Үүнийг нь ашиглаж хятадууд “мон­голчууд гуйлгачин” гэж хочлох болсон гэх.

Байдал ийм болохоор тэдэнд хамааралтай боом­тоор Газрын тосны хамаа­ралгүй хятадууд орж гарч, зарим бараа, материал ч сэм оруулдаг нь нууц биш болсон тухай орон нут­гийнхан баримтаар ярих юм билээ.

Сурвалжлаххэсэг.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих